Page 230 - Артас Лич хаан
P. 230

Тэрээр  харихаасаа  өмнө  ялалтын  мэдээг  элчээр  хүргүүлсэн  байлаа.
                Энэ  тахлын  цаана  хэн  байсныг  илрүүлснээс  эхлээд,  түүнийг  хэрхэн

                хайж,  хэрхэн  хөнөөсөн  тухай  бүгд  мэдэж,  одоо  зөвхөн  түүний
                төрсөн  гэртээ  эргэж  ирэх  энэ  баярт  өдрийг  бүх  хаант  улс  даяар
                хүлээж  байсан  аж.  Түүнийг  Нийслэл  Хотын  өргөн  гудамжаар  орж
                ирэхэд, хайрт хан хүүгийнхээ баатарлаг үйлсээр тахлаас аврагдсан ард

                олон нь талархал, халуун тэврэлтээ мэдрүүлэх гэсэн мэт бүчиж, хөл
                дарна.  Залуу  ч  үүнийг  авах  ёстой  хүндэтгэл  хэмээн  хүлээн  авах
                боловч удаан уулзаагүй эцгийнхээ барааг харахсан гэж сэтгэл нь яарна.


                “Би таньтай биечлэн ярилцах хэрэгтэй байна, Ааваа, энд үзэж, сурсан

                зүйлийнхээ  талаар  танд  хэлэх  хэрэгтэй  байна,”  хэмээн  тэр  хэд
                хоногийн өмнө шуурхай элчээр илгээсэн захидалдаа бичээд, “Мэдээж,
                Жэйна  Утер  хоёр  тантай  ярилцсан  гэдгийг  би  мэдэж  байна.  Миний
                эсрэг  таныг  эргүүлэх  гэж  тэдний  юу  хэлснийг  ч  төсөөлж  байна.  Би
                зөвхөн  Лордароны  ард  иргэдийн  төлөө  хамгийн  зөв  байж  болох

                зүйлийг л хийсэн гэдгээ батлан хэлье. Эцэст нь, ард олны минь эсрэг
                энэ тахлыг эхлүүлсэн буруутныг би хөнөөж, ялалт байгуулаад хаант
                улсдаа шинэ эринийг эхлүүлэх хүсэл дүүрэн буцаж байна.” гэжээ.


                Түүний араас дагалдан явах хэсэг хүмүүс түүн шиг юүдэнгээ буулган

                нүүрээ нууж явна. Түүнийг эргэж ирсэнд онгод нь орж, хөөрсөн олон
                түмэн түүнээс олон юм шалгаалгүй, зүгээр л барааг нь харж баясаж,
                гэртээ  тавтай  морил  гэж  чин  сэтгэлийн  үгсээр  мялаана.  Нүсэр  том
                гинжин  татлагатай  өргөгддөг  гүүр  доошилж,  Артас  хөндлөн  гарав.
                Түүнийг  угтан  авч,  баярлан  цэнгэж  буй  улсын  дунд  жирийн  ард

                иргэдээс  гадна  дипломатууд,  зарим  сурвалжитнууд,  элф,  гном,  одой
                нарын  төлөөлөгчид  ч  байлцав.  Тэд  хашаан  дотроо,  бас  цамхагийн
                дээрх харуулын шовгор мөн замын хажуугаар ярайн зогсожээ. Улаан,
                ягаан,  цагаан  сарнайн  дэлбээгээр  бороо  оруулах  мэт  түүний  дээрээс

                цутгаж,  эх  нутагтаа  эргэн  ирж  буй  баатарлаг  хүүгээ  ард  түмэн  нь
                хүлээн авав.


                Артас  сарнайн  дэлбээтэй  хослуулж  юуг  мөрөөдөж  байснаа  эргэн
                санав.  Тэр  хоёрын  хуримын  өдөр  инээмсэглэлээр  дүүрэн  мишээх
   225   226   227   228   229   230   231   232   233   234   235