Page 229 - Артас Лич хаан
P. 229

Чиний  аялалын  энэ  хэсэг,  тиймээ,  залуу  хун  тайж  минь,  хэмээн
                Фростмурн  шивнэлээ  --эсвэл  энэ  шивнээ  үнэхээр  Мал’Ганисын

                өгүүлсэн Харанхуйн Лорд өөрөө байв уу? Тэр мэдэхийг ч хүссэнгүй.
                Тэрээр  болгоомжтойгоор  тонгойж,  цасаар  илдээ  арчиж  цэвэрлэв.
                Гэхдээ үүнээс илүү их зүйл бий. Маш их зүйл. Чинийх болж болох
                маш их хүч бий. Маш их мэдлэг, эрх мэдэл бий хэмээн нөгөөх шивнээ
                тархинд хадав.


                Артас Мурадины уншсан илдний тавцан дээрх бичээсийг саналаа. Гар

                нь  өөрийн  мэдэлгүй  зүрхэн  тушаанаа  очив.  Илд  түүний  нэг  хэсэг
                болжээ, тэр ч өөрөө түүний нэг хэсэг болсон байв.


                Цасан  шуурга  улам  ширүүснэ.  Тэр  өөрийгөө  хүйтний  дархлаатай
                болсон  мэт  огт  даарахаа  больсонд  гайхалтай  юм,  зүгээр  юм  хэмээн
                олзуурхав. Тэр биеэ эгцлэн зогсоод Фростмурныг атгаж, хажуу талаар

                нь  эргүүлэн  илдэн  дээр  тусах  өөрийн  дүрийг  харав.  Шинэхэн
                мэндэлсэн ад чөтгөр зогсож буй мэт л түүнд харагдав. Харин тархинд
                нь хадах нөгөө дуу хоолой --Фростмурных ч бай эсвэл нөгөө нууцлаг
                Харанхуйн Лордынх нь ч бай, аль нь ч байсан зөв.


                Надад өөрийн болгох маш, маш их хүч тэнд байгаа.



                Харин хаана гэдгийг нь энэ өвөл заагаад өгнө өө.


                Артас Менетил шившлэгт илдээ атгаад, цасан шуурганы өөдөөс хар
                хурдаар гүйж орлоо...


                ***************  ****************  *************  Хонхны  дууг
                Артас насан туршдаа мартахгүй гэдгээ мэддэг байлаа. Улс төрийн том

                айлчлал  болоход,  хааны  угсааны  хүн  хуримлахад,  эсвэл  үе
                залгамжлагч  мэндлэхэд  эсвэл  хааны  оршуулга  гэх  мэт  хаант  улсыг
                доргиосон  эсвэл  цочроосон  аливаа  тэмдэглэлт  үйл  явдал  болох  бүрт
                хонх  хангинадаг  байлаа.  Харин  өнөөдөр  хонхнууд  бас  нэгэн
                тэмдэглэлт  явдлыг  тохиолдуулан  хангинаж  байна.  Хонхнууд  Артас

                Менетилын  төлөө,  түүнийг  гэртээ  эргэн  ирж  байгааг  тохиолдуулан
                алсаас сүрлэг хангинана.
   224   225   226   227   228   229   230   231   232   233   234