Page 233 - Артас Лич хаан
P. 233

Саяхан хүлээн авалт, найр хөгжөөн болж байсан талбай одоо аллагын
                талбай  болжээ.  Тэмдэглэлт  хүлээн  авалтанд  оролцохоос  хошуурч

                байсан  ард  олон  одоо  амь  гарахаар  ухаан  жолоогүй  ийш  тийш
                гүйлдэнэ. Цөөн хэд нь зугтаж, хайрт хун тайжынхаа эсэн мэнд эргэж
                ирснийг  харахаар  удаан  хүлээж  зогссон  ихэнх  иргэд  одоо  үзэшгүй
                муухай  яргалалын  золиос  болж,  цусан  далайд  цогцос  болон  хэвтэнэ.
                Элчин  сайд,  төлөөлөгч  нар  ч  гэсэн  жирийн  иргэдийн  нэгэн  адил

                хэнийг ч үл ялгах үзэшгүй энэ үхлийн золиос болжээ.


                Эдгээр  үхдлүүдийг  хон  хэрээний  хоол  болгох  эсвэл  түүнийг  дагах
                шинэ  үхдлүүд  болгох  уу  гэсэн  үхдлүүдийн  эцсийн  хувь  заяа  ямар
                байх  нь  Артаст  огт  хамаагүй  байлаа.  Тэрээр  энэ  мэт  хэргийг  ахмад

                Фалрик,  Марвин  нарт  даатгах  болжээ.  Тэд  ч  урьдынхаас  хоёр  дахин
                илүү  цавцайсан  цонхигор  ясан  төрхтэй  болж,  улам  өршөөлгүй
                яргачид болсон байлаа. Артас алхаж орж ирсэн газраараа алхаж, нэг л
                зүйл дээр анхаарал төвлөрүүлэв.


                Өргөөний төв хаалга болон хашаан дахь хүмүүсийг хядаж дуусаад,

                хурд  аван  жүчээ  рүү  гүйлээ.  Түүнийг  одоо  ямар  ч  морь  тээхгүй,
                Артасаас  болон  дагалдагчдаас  нь  үнэртэх  бөөлжис  цутгам  муухай
                үнэрээр  бүх  адгууснууд  жигшилтэйгээр  үргэн  дайжив.  Гэсэн  ч
                Фростмурнаар  нь  дамжуулан  Лич  Хаан  түүнтэй  ярьж  байгаа  цагт

                тэрээр газардахгүй. Тэрээр юу хийхээ мэдэж, хөл нь жигүүр ургасан
                мэт олон жилийн турш очоогүй тэр газар руу хурд мэдэн харайлгав.


                Тархинд  нь  хуучны  дурсамжууд,  жижиг  жижиг  харилцан  ярианууд
                эргэлдэнэ:


                “Чи түүнийг унах арай болоогүй гэдгийг мэдэж байгаа!” “Чи хичээлээ
                тасаллаа. Дахиад л.”


                Ялагдашгүйн  аймшигт  үхлийн  янцгаах  дуу  тархинд  нь  цуурайтав.

                Ариун  Гэрэл,  үүнийг  би  хүртэх  хувьгүй  байсан  юм  гэж  үү  хэмээн
                сэтгэл  хөндүүрлэн  зогьтусаад,  хувьтай  байсан  ч  надад  ивээлээ
                хайрлаагүй  хэмээн  өөрийгөө  зөвтгөв.  Мөн  харилцаагаа  таслахад
                Жэйнагийн түүн рүү харж байсан царайг саналаа.
   228   229   230   231   232   233   234   235   236   237   238