Page 235 - Артас Лич хаан
P. 235

Хэсэг  зуур  зогслоо,  өөрийн  гараар  хөнөөсөн  эцгээс  нь  илүү  энэ
                булшин  доор  хэвтэх  адгуус  сэтгэлийг  нь  хөдөлгөж,  гашуудлыг  нь

                сэдрээнэ.


                Хүч  чадал  чинийх,  гэсэн  шивнээ  чихэнд  нь  сонсогдоод,  Хүсвэл
                авагтун, гэв.


                Артас  нэг  гартаа  Фростмурныг  чанга  атгаад,  нөгөө  гараа  сунгав.
                Сунгасан гарыг нь тойрон хар гэрэл гарч, улам хурдтайгаар гарыг нь
                ороож авав. Хуруунуудыг нь могой адил сүлжих хар энерги долгилон

                оволзсоор, өөрийн эрчээр газарт зоогдож нэвчив.


                Артас газар доор байгаа араг ястай холбогдохыг мэдрэв. Баяр хөөрөөр
                бялхаж,  нүдэнд  нь  нулимс  цийлэгнэнэ.  Тэрээр  гараа  өргөж,  хүйтэн
                харанхуй  хөрсөн  дор  долоон  жил  дугхийсний  эцэст  үхлээс  сая
                ангижирсан эртний андаа нойрноос нь сэрээв.



                “Сэр!” хэмээн тушаагаад, цээжний гүнээс гүнзгий санаа алдав.


                Хэсэг  шороо  сэндийлэн  булш  босч  ирлээ.  Хүчирхэг  хөлүүд  нь
                цухуйж, туурайнууд нь газар цавчихын хүслэн болсон мэт самардсаар,
                гавлаа эргэлдүүлэн эгц дээшээ чулуудсаар газрын гадрыг цөмлөн гарч
                ирэв. Артас цонхийсон царайндаа баярын мишээл тодруулсаар амьсгаа
                даран харна.


                Бяцхан  амьтан  минь  би  чамайг  төрж  байхыг  харсан  шүү,  нимгэн

                хальсаар  хучигдсан  нялх  амьтан  шинэ  амьдрал  руу  тэмүүлэн  эхийн
                хэвлээс гарахаар зүтгэж байж билээ хэмээн Артас бодов. Чамайг энэ
                ертөнцөд  ирэхэд  би  туслахад,  энэ  ертөнцийг  орхиход  чинь  бас  би

                тусласан... одоо харин бас л би өөрийн гараар чамайг дахин төрүүлж
                байна.


                Ясан  хүлэг  газар  өөд  тэмцсээр  урд  хоёр  хөл  дээрээ  сайтар  тулаад
                үлдсэн  биеэ  сая  бүтнээр  нь  татаж  гаргаж  ирэв.  Нүднийх  нь  хоосон
                ухархайд улаан гал маналзана. Зөөлөн махан бие нь байгалийн жамаар

                аль  хэдийн  муудаж,  хатаж  хорчийж  унасан  боловч  ясан  хүлэг
                толгойгоо хаялан, нэг цоройгоод янцгаав.
   230   231   232   233   234   235   236   237   238   239   240