Page 236 - Артас Лич хаан
P. 236

Хүйтэн агаараар сэнгэтэл тургиж, хөлдүү ясан хошуугаараа гарыг нь
                шинших  гэсэн  үхдэл  адгуус  руу  Артас  чичигнэсэн  гараа  сунгав.

                Долоон жилийн өмнө тэр энэ хүлгийг унаж яваад үхэлд нь хүргэсэн.
                Долоон  жилийн  өмнө  тэр  хүн  болсоор  уйлаагүйгээр  уйлж,  хацар
                дээрээ хөлдүү нулимстайгаар хайрт адгуусныхаа эрэлхэг зүрхээр нэвт
                хатгасан.


                Тэрээр  энэ  гэмшлийг  зөвхөн  ганцаараа  энэ  бүх  хугацаанд  тээсээр

                ирсэн  билээ.  Харин  одоо  эргэж  бодоход,  энэ  ердөө  л  түүний  хувь
                заяаны нэг хэсэг байж. Хэрэв тэр хайрт хүлгээ хөнөөгөөгүй бол одоо
                түүнийг эргүүлж амилуулж чадахгүй байх байсан. Амьд байсан бол,
                морь нь түүнээс айх байсан биз. Морь нь үхээд амилж, нүдэндээ гал

                бадрааж,  нууцлаг  Лич  Хааны  хүртээсэн  бэлэгийн  ачаар  Артасын
                эзэмших болсон некромансийн хар шидээр араг яснууд нь холбогдсон
                тул  хүлэгчин  хүлэг  хоёр  үргэлж  хамт  байна  хэмээн  боддог  байсан
                шигээ эцсийн эцэст нэгэн цул болж нэгдлээ. Долоон жилийн өмнө, тэр
                алдаа гаргаагүй ээ; тэр алдаа гаргаагүй. Тэгэхэд ч, одоо ч гэсэн.



                Хэзээ ч алдаа гаргаагүй, гаргах ч үгүй.


                Баталгаа нь энэ байна. Би алдахгүй, би авна.


                Эцгийнх нь цус хатаа ч үгүй Фростмурны ирэн дээр улайран ягаарч
                байхад  түүний  удирддаг  байсан  хаант  улсад,  одоо  миний  удирдах
                хаант  улсад  өөрчлөлт  хийх  цаг  нь  ирсэн  гэж  бодож  зогсоно.  Энэ

                өөрчлөлт бол үхэл.


                “Энэ  хаант  улс  мөхөх  болно,”  хэмээн  хайрт  хүлэгтээ  амлаад,
                нөмрөгөө хаялсаар үсэрч мордлоо. “Харин мөхсөн тэр товрогноос нь
                дэлхий ертөнцийг ганхуулах шинэ хүч төрөх болно!”


                Хүлэг нь цоройн янцгаав.


                Ялагдашгүй.
   231   232   233   234   235   236   237   238   239   240   241