Page 232 - Артас Лич хаан
P. 232

Түүний нүүр нь хүртэл хамаг цусыг нь сорчихсон мэт үхмэл, хувхай
                цагаан, цонхигор болсон байв.


                Цаг нь боллоо, хэмээн Фростмурн тархинд нь шивнэв. Сэнтийгээ нэг

                гараараа  тулж,  дэмий  л  ширтэж,  яахаа  мэдэхээ  больсон  эцэг  рүүгээ
                Артас  урагшлав.  Хааны  өргөөнд  хэд  хэдэн  харуул  байрлалаа  эзлэн
                зогссон  байсан  ч  Артасын  болоод  Фростмурны  эсрэг  мөн  түүний
                дагуулж ирсэн хоёр нөмрөгтөний эсрэг тэд ямар ч эсэргүүцэл үзүүлж
                эс  чадав.  Артас  хивс  унжуулсан  сэнтий  өөд  өгсөх  шатаар

                ичгүүргүйгээр алхаж ирээд, эцгийнхээ бугуйгаар атгав.


                Фростмурны  шившлэгт  гэрэл  тодормогц  Артас  үзүүрийг  нь  Теренас
                руу чиглүүлэн, илдээ өөр рүүгээ татав. Гэтэл, нэгэн шивнээ, илднээс
                нь бус харин хуучны дурсамжаас нь сэргэсэн нэгэн шивнээ,



                --их  олон  жилийн  өмнөх  бололтой  хар  үстэй,  бараг  үе  тэнгийн  хун
                тайжын хоолойгоор --


                “Түүнийг  хороосон  юм.  Дотных  нь...  эмэгтэй  найз  нь  хороосон.  Яг
                зүрхэнд нь зоосон байсан.” гэсэн эрт дээр үеийн яриа орж ирэв.


                Артас толгойгоо сэгсэрч, тархинд сонсдох яриаг сарниулав.


                “Энэ чинь юу болж байна? Хүү минь, чи юу хийж байна аа?” хэмээн
                Теренасыг арай хийн асуухад,


                “Таныг залгамжилж байна… Ааваа.”


                Фростмурн хүссэн  хүнээ  хороосон  болохоор ангасан  сэтгэл  нь  хэсэг

                зууртаа цадах мэт болов.


                ....  Тэгээд  Артас  аажмаар  эргэж  хараад,  өөрийг  нь  дагалдан  ирсэн
                дуулгавартай,  шинэхэн  дагалдагчдадаа  нэгэн  харгис  даалгавар  өгөв.
                Эцгийгээ  хөнөөснийх  нь  төлөө  түүн  рүү  дайрсан  өргөөний
                харуулуудыг  алах  бол  ердийн  хэрэг  гэтэл  тэр  гарах  замдаа  хашаан

                доторх гэмгүй ардуудыг хүний үнэргүйгээр хядав.


                Энэ бол галзуурал байлаа.
   227   228   229   230   231   232   233   234   235   236   237