Page 237 - Артас Лич хаан
P. 237
Гуравдугаар хэсэг
Хар хатагтай үзэгдэл
Урьд цагт Куэл’Таласын ой хамгаалагчдын гарамгай генерал асан,
одоогийн Форсэкены (Орхигдогсод) Хар Хатагтай банший, үхлийн
сахиус Силванас Виндраннер шилтгээний хонгилоор бусдаас ялгардаг
уян налархай, шалмаг хэмнэлээрээ хөлөө хурдан хурдан зөөж гүйх
мэт яаравчлан алхаж явна. Тэрээр өдөр тутмын энгийн ажилдаа
элфийн төрхтэйгээ байхыг илүүд үзнэ. Ширэн гуталтай тэрээр
Андерситигийн чулуун шалаар дуу чимээ гаргахгүй явах боловч
албатууд нь Хатагтайгаа харахаар бүгд л түүн рүү толгойгоо
эргүүлцгээнэ. Тэрээр өөгүй бөгөөд андашгүй аж.
Нэгэн цагт тэр алтан шаргал үстэй, тод цэнхэр нүдтэй, шинэхэн тоор
жимс шиг булбарай арьстай байсан. Тэр цагт тэр амьд байсан. Одоо
бол тэрээр цагаан судалтай гүн харанхуй шөнө мэт хар үсээ хөх-хар
өнгийн юүдэнгээр далдалж, тоорын өнгө мэт гэрэлтдэг байсан
хуучны арьс нь бүүдийж, сувдан хөх-саарал өнгөтэй болжээ. Олон
тооны халаас, нэмэлт тоноглол бүхий насаараа эдлэж буй ширэн
хуягных нь цаанаас нь үзэсгэлэнтэй, гуалиг бие цогцос болоод
булчинлаг боловч нарийхан бэлхүүс нь үл далдлагдах мэт харагдана.
Тэрээр барагтай бол өргөөнөөсөө цухуйдаггүй бөгөөд бүхий л хэрэг
явдлыг чихээрээ сонсож шийдэхээс биш биеэрээ очихыг тэр бүр
таалдаггүй. Тэрээр Андерсити хотын удирдагч бөгөөд бүгд түүнд
бараалхана. Харин өнөөдөр тэр ямар хэргээр өргөөнөөсөө цухуйж
байгаа нь хачирхалтай байлаа.
Түүний араас хааны ордны Эм Зүйчдийн Нийгэмлэгийн тэргүүн,
ахлах эм зүйч Фаранелл хөл нь газар хүрэхгүй мэт баярлаж, урамшсан
янзтай Силванасын хурдан хэмнэлийг гүйцэх гэж гүйх нь холгүй
амандаа юм бувтнаж явна. “Хатагтай минь, таныг биеэрээ хүрэлцэн
ирж байгаад би туйлаас талархаж байна,” гээд алхах бөхийх хоёрыг
нэгэн зэрэг амжуулах гэж хичээнэ. “Амжилттай болсон туршилт
бүрийг мэдээлж байхыг та хүссэн, тэгээд бид --” гэтэл,