Page 242 - Артас Лич хаан
P. 242

Арван долдугаар бүлэг


                Артас  араг  ясан  хүлгийнхээ  нуруун  дээр  буюу  итгэлт  Ялагдашгүйг
                хөлөглөсөөр  Андрохалын  зүг  довтолгоно.  Тэрээр  өмнө  нь  өөрийн

                гараар хороосон некромансер Кел’Тузадыг амилуулахаар ийн яарч яваа
                нь ёстой л хувь заяаны егөөдөл гэлтэй байлаа.


                Фростмурн түүний чихнээ шивнэх боловч тэрээр үүнийг илдний дуу
                хоолой  хэмээн  үзсэнгүй,  харин  өөрийнхөө  хүсч  байгаагаар,
                өөрийнхөө  санааг  амруулахын  тулд  энэ  бол  Лич  Хааны  дуу  хоолой

                хэмээн итгүүлнэ.


                Нийслэл  Хот  нуран  унасанаас  хойш,  Артас  харанхуй  паладины
                замналаар  урт  удаан  аялал  хийлээ.  Тэрээр  өөрийн  газар  нутгаар
                хөндлөн  гулд  давхиж,  өөрийн  шинэ  албатуудаа  хотоос  хот  руу
                дамжуулан  тахлыг  тарааж,  үл-үхэгсдийн  армийн  эгнээг  зузаатгаж

                байв. Түүний шинэ армийг Кел’Тузадын нэрлэснээр Скорж гэх болов.
                Энэ үнэхээр таарсан нэр ажээ. Энэ нь өөрийгөө зөвтгөхтэй утга нэгэн
                адил бөгөөд заримдаа бохир бүхнийг цэвэршүүлэх гэсэн санваартаны
                нэрээр  ашиглагдах  болов.  Түүний  Скорж  угтаа  амьд  бүхнийг  үгүй

                хийж, цэвэрлэх хүч болсон байлаа. Тэрээр морин дэл дээрээс булаан
                эзлэж буй ертөнцөө харж, гадна төрхөөрөө хичнээн ондоо харагдавч
                урьд урьдынхаас илүү хүчтэй, төгс төгөлдөр болсон мэт өөрийгөө
                санана.  Лич  Хааны  зөөлөн  шивнээ  түүнийг  үхлийн  хүлэг  баатар

                хэмээн дуудах нь ердийн нэг цол хэргэм гэхээс илүү гадаад байдалтай
                нь яв цав нийцсэн мэт ажээ. Тэрээр яагаад ийм болсноо ч мэдэхгүй,
                мэдэхийг ч хүсэхгүй байлаа. Тэр өөрөө Лич Хааны сонгосон баатар
                нь болж, Скорж түүний чанд хүслийг гүйцээх арми нь болжээ. Яагаад

                ч  юм,  хачирхалтай  бөгөөд  ээдрээтэй  шалтгаанаар  тэр  Скоржийг
                өөрийн мэт хайрлаж, хамгаалах болов.


                Артас одоо Лич Хааний түрүүчүүдийн нэг болох гадаад дүр төрхөөр
                Мал’Ганистай  ижилхэн  нэгэн  дредлордоор  дамжуулан  Лич  Хаанд

                хүчин  зүтгэх  болжээ.  Гэсэн  ч  энэ  бүхэн  түүнийг  гайхшруулахгүй
                байсан нь бас л егөөдөлтөй.
   237   238   239   240   241   242   243   244   245   246   247