Page 245 - Артас Лич хаан
P. 245

өргөж  араас  нь  дагалдах  хэсэг  аколитуудад  сүр  барааг  нь  гайхуулж,
                сэтгэлийг  нь  хурцлаад  урагш  дайран  орлоо.  Ялагдашгүй  урагш

                дүүлэн,  өөдөөс  нь  довтлож  буй  Артасыг  харсан  оршуулгын  газрын
                харуулууд  балмагдан  тэвдэцгээв.  Тэд  эрэлхэгээр  тулалдсан  боловч
                эцэстээ хий дэмий болохыг өөрсдөө ухаарав.


                Тэрээр  харуулуудын  цусыг  нь  садруулж,  шуналтайгаар  амийг  нь  авч
                буй  Фростмурныг  гартаа  эргүүлээд  дахин  далаймагцаа,  “Артас!”
                хэмээн хашгирах нэгэн баргил хоолойг сонсов.



                Түүний урьд нь сонсож байсан нэг л танил хоолой байх боловч хэнийх
                вэ гэдгийг нь олсонгүй тул эргэж харав. Өндөр сүрлэг биетэй нэг хүн
                зогсож  байв.  Түүнийг  дуулгаа  толгойноосоо  авахад  өтгөн  ширүүн
                сахлыг  нь  харсан  Артас  түүнийг  таньж,  “Гавинрад,”  хэмээн

                гайхшрангуй хэлээд, “Уулзалгүй удлаа шүү.” гэхэд,


                “Тийм ч их удаагүй ээ. Бидний чамд адислаж, бэлэглэсэн лантуу хаана
                байна?” хэмээн бараг үгсээ нулимах мэт хэлээд “Паладины зэвсэг. Нэр
                төрийн зэвсэг.” хэмээв.


                Артас эргэж дурсав. Энэ бол хөлд минь тэр лантууг анх тавьсан хүн.

                Тэр  үед  лантуу  минь  ямар  цэвэр  ариун,  ямар  энгийн,  ямар  аугаа
                санагдаж байлаа.


                “Би  одоо  илүү  сайн  зэвсэгтэй  болсоон,”  гэж  Артас  хариулаад,
                Фростмурныг нүдэнд харагдахуйц өндөр өргөв. Энэ зэвсэг гарынх нь
                хөдөлгөөн  болоод  зүрхнийх  нь  цохилт  мэт  лугшина.  Шохоорхол

                татам  санаа  түүнд  төрж,  “Замаас  холдогтун,  ах  минь,”  гэж  хэлээд,
                хоолойгоо үл ялиг эелдэг болгоод, “Би энд хэдэн яс авах л гэж ирсэн.
                Хуучны сайхан өдрүүдийг бас Мөнгөн Гартны Бүлгэмд хамтдаа алба
                хашиж  байснаа  бодоод  би  танд  гар  хүрмээргүй  байна.  Намайг

                Кел’Тузадын булш руу нэвтрүүл.” гэв.


                Гавинрад сүрэл мэт ширүүн сахлаа сарзайлган Артасын зүг нулимаж,
                “Чамайг урьд нь дүүгээ гэж дуудаж байсандаа ч итгэхгүй байна! Утер
                юунд  чамайг  хамгаалдаг  байсныг  ойлгох  гээд  ч  ухаан  хүрэхгүй  юм.

                Чиний урвалт Утерын зүрхийг шимшрүүлсэн, жаал минь. Тэр чиний
   240   241   242   243   244   245   246   247   248   249   250