Page 248 - Артас Лич хаан
P. 248
юм болов уу? Эсвэл би сүнсээ алдсан шигээ саруул ухаанаа ч гэсэн
алдаж байгаа юм болов уу?
Тайкондрис юу ч анзаарсангүйгээр үргэлжлүүлэн, авсыг нээж,
жигшмээр нүдээрээ нэгд нэггүй шалгаж, бараг л бутарч алга болж буй
Кел’Тузадын цогцсыг харав. Авснаас үнэртэх үнэр аймшигтай байсан
ч Артас өмхий самхайг урьд урьдынхаас илүү тэвчдэг болжээ. Дайны
лантуугаараа некромансерыг бутартал цохиж, түүний газар дээрээ
үтэр түргэн өмхөрч ялзрахыг харсан тэр явдал урьд насанд нь
тохиолдсон мэт санагдав. “Энэ цогцос маш муу хадгалагдсан байна.
Энэ байдлаараа Куэл’Талас хүрэх аялалыг хэзээ ч дийлэхгүй.” гэхэд,
Артас урьд насныхаа бодлоос сатаарах мэт гэнэт, “Куэл’Талас?”
Элфүүдийн алтан нутаг…
“Тиймээ. Зөвхөн дээд элфүүдийн Нарны Худгийн энерги Кел’Тузадыг
буцааж амилуулж чадна.” гээд дредлорд хөмсгөө гүнзгий зангидан,
“Цаг алдах тусам тэрээр улам муудаж ялзрах болно. Чи паладины
мэдэлд байгаа маш тусгай нэг домбыг хулгайлах хэрэгтэй. Тэд тэр
домбыг энд хадгалж байгаа. Некромансерын хэврэгхэн цогцсыг тэр
домботой зүйлээр шивш, тэгвэл цогцос Куэл’Талас хүрэх урт аялалыг
тэвчиж чадна.” гээд,
Дредлорд баясалтайгаар инээж байлаа. Энд түүний анх бодож
байснаас илүү их зүйл байлаа. Артас юм асуухаар амаа нээх гэснээ
болив. Тайкондриус угаасаа түүнд хэлэхгүй шүү дээ. Тэгээд Артас
мөрөө хавчаад, Ялагдашгүйг гуядсаар түүний оч гэсэн газар руу
явлаа.
Ард нь, ад чөтгөр дредлордын харанхуй инээх инээд сонсогдсоор
замхрав.
Тайкондриусын зөв байлаа. Зам даган аажуухан явган явж буй
оршуулгын ёслол болж байв. Хэн нэгэн цэргийн зүтгэлтэн эсвэл илүү
чухал төрийн зүтгэлтэний оршуулга болж байгааг Артас мэдрэв.
Артас иймэрхүү ёслолыг сайн мэддэг байлаа. Хэсэг хүмүүс хоёр
эгнээгээр жагсаж, дунд нь нэг хүн хүчирхэг гаран дээрээ ямар нэг