Page 249 - Артас Лич хаан
P. 249
чухал юм барьсан алхаж явна. Бүдэг наран түүний дуулган дээр бас
барьж яваа Тайкондриусын ярьсан нөгөө домботой зүйл дээр тусна.
Гэнэт Артас яагаад Тайкондриус тийм баясгалантай инээж байсныг
ухаарав.
Паладины цуваа нэг л содон, давтагдашгүй хуягтай байлаа, Артас
гэнэт тогтворгүй болсон Фростмурныг атгав. Тэрээр толгойнд нь орох
тоо томшгүй олон самуурсан, үймээнт бодлоо цэгцлээд, цэргүүддээ
ойртох тушаал өгөв.
Оршуулга тийм нүсэр биш байсан ч шалгарсан дайчдаар
хамгаалуулсан тул тэднийг бүрэн бүслэх амаргүй байв. Тэд зэвсгээ
хуйнаас сугалах боловч довтолсонгүй, гэсэн хэрнээ домбыг барьж яваа
хүний зааврыг үг дуугүй сонсоно. Тэр нь Утер бөгөөд сэтгэлийн
хөдөлгөөнгүй шахам харагдах тэрээр анхын шавь руугаа нүдээр
шинжлэх мэт нэвт харна. Түүний царай нь дүнсгэр харагдах ч
Артасын харж байгаагаар урьдыхаас илүү үрчлээтэй болсон
ажиглагдав. Гэсэн ч нүд нь урьдын адил уур хилэндээ шатан асна.
“Нохой бөөлжсөн газраа эргэж ирдэг гэдэг,” хэмээн Утерыг хэлэхэд,
түүний энэ үгс Артасыг ташуураар ороолгох мэт сонстов. “Чамайг хол
байгаасай гэж би залбирсаан.” гэхэд,
Артас түр зүүр татвалзаад, ширүүүхэн хоолойгоор, “За, тиймээ, би
муу хүн. --Улам л муу болсоор байна. Би Мөнгөн Гартны Бүлгэмийг
тараасны хойно ч та өөрийгөө паладин гэж бодсоор л байгаа байх
нээ.” гэхэд,
Утер инээмсэглэх боловч их л хүйтэн инээмэгсэглэнэ. “Хэрэв чи
үүнийг тарааж чадаж байгаа юм бол, Би ч гэсэн Ариун Гэрэлд
үйлчилсээр байж чадна. Энэ Гэрэлд чи ч гэсэн бас үйлчилж байсан,
нэгэн цагт.”
Ариун Гэрэл. Тэр одоо ч гэсэн үүнийг санана. Зүрх нь цээжиндээ
лугшиж, хэсэг зуур, ердөө л хэсэг зуур тэр илдээ буулгав. Гэтэл
тархинд нь дахин шивнээ үгс ирж, түүний хүссэн бүхнийг Ариун