Page 253 - Артас Лич хаан
P. 253

Гэрлийн  үнэн  зэвсэг  мэт  бүхэлдээ  гэрэлтэж  байв.  “Ариун  Гэрлийн
                төлөө, шударга үйлсийн төлөө!” гээд,


                Лантуугаа буулгав.  Лантуу  яг  дээрээс  нь  хажуу хавирганд  нь  буухад

                Артасын  хамаг  дотор  эрхтэн  хийсэх  мэт  доргив.  Гэрэлт  паладины
                ариун лантуун доор хэмх цохигдсон хэдий ч мөсөн хуяг нь л түүнийг
                аврав. Артас Фростмурнаа гарнаасаа алдаж, тэрийн унаад амь тэмцэн,
                амьсгалж ч чадахгүй, өндийж ч чадахгүй хэвтэв.


                Тэрээр Ариун Гэрлээс урвасан тул --надаас нүүр буруулав уу. Харин

                одоо Ариун Гэрлийн хамгийн хүчирхэг дайчин, түүний хөгшин багш
                Олныг  Гэгээрүүлэгч  Утерээр  дамжуулан  Ариун  Гэрэл  надаас
                тохирсон хариугаа авч, залхаал шийтгэлээ оноож байгаа юм болов уу.


                Утерыг хүрээлсэн гэрэл улам цацарч, нүд болоод сэтгэлийг нь шатаах
                мэт  төөнөхөд  Артасын  дотор  улам  давчдан  дальдирна.  Гэрлийг

                орхисон нь буруу, аймшигтай буруу зүйл байжээ, харин одоо гэрлийн
                өршөөл, хайр нь өршөөлгүй ширүүн шийтгэл болж хувиржээ. Тэрээр
                Утерын нүдэнд тодрох цагаан гэрэл өөд ширтэж, үхлийн цохилтыг нь
                хүлээхдээ нүд нь нулимсаар дүүрэв.


                Тэр  өөрийн  ухаангүйгээр  илдийг  анх  атгасан  уу  эсвэл  илд  өөрийн

                хүслээр  атганд  нь  орж  ирсэн  үү?  Тархи  нь  манарсан  Артас  аль  нь
                болохыг тухайн агшинд хэлж чадсангүй. Тэрээр зөвхөн Фростмурны
                иш  рүү  гар  нь  ойртож  байгааг  бас  илдний  дуу  тархинд  нь  хадаж
                байгааг л мэдэрч байв.



                Гэрэл  бүхэн  сүүдэртэй  --өдөр  бүхэн  шөнөтэй  --хамгийн  гэрэлтэй
                лааг хүртэл бөхөөж болно.


                Түүний адилаар хамгийн гэрэлт амийг хүртэл таслаж болно.


                Тэрээр  хоолойгоо  залгиад,  буцааж  огиулан  цусан  нөж  гаргаад,  ганц
                хором  уушгаа  цэвэр  агаараар  амьсгалуулав.  Утерыг  хүрээлсэн  тод
                гэрэл бүүдийхийг Артас харав. Утер лантуугаа дахин өргөж, үхлийн

                цохилт хийхээр далайв.
   248   249   250   251   252   253   254   255   256   257   258