Page 255 - Артас Лич хаан
P. 255

амьсгална. Амнаас нь цус дуслаж, өтгөн сахал руу нь шингэх боловч
                царайд нь бууж өгсөн шинж огтоос огт алга байв.


                “Чамд  зориулсан  тусгай  газар  тамд  байгаа  гэдэгт  би  туйлаас  найдаж

                байна, Артас.” гээд цусандаа хахаж, цацан ханиалгав.


                “Хэлж мэдэхгүй юм даа, Утер, очиж үзээгүй болохоор” хэмээн Артас
                тайван  бөгөөд  тун  хүйтэнээр  хэлээд,  эцсийн  цохилтоо  өгөхөөр
                Фростмурнаа далайв. Илд нь өвгөний үхлийг зөгнөх мэт бараг дуулах
                шахаж, “Би үүрд мөнх амьдармаар байна.” гэж шивнэв.


                Тэрээр шившлэгтэй илдээрээ хэдэр үг хэлдэг Утерын хоолойг тасдаад,

                аугаа зүрхийг нь нэвт зоолоо. Утер бараг тэр даруй үхэв. Артас амьгүй
                болсон  биенээс  нь  зоосон  илдээ  сугалаад,  арагш  гишгэхэд  бие  нь
                чичирч  байгааг  сая  л  мэдэрлээ.  Мэдээж,  түгшүүртэй  тулаанд  дийлж
                амсхийсэндээ баяртай байлаа.



                Артас сөгдөж, домбыг авч хэсэг зуур гар дээрээ бариад, аажууханаар
                тагыг эвдэж, амсрыг хэлтийлгэн доторхыг асгав. Үнсэн саарал бороо
                мэт  эсвэл  тахалтай  гурил  мэт  Хаан  Теренасын  чандар  цасан  дээр
                асгарав. Огцом салхи гарч нэгэн цагийн хүчирхэг эзэн хаанаас үлдсэн
                саарал нунтаг амь орсон мэт гэнэт хийсэн өөд хуйларч үхлийн хүлэг

                баатрыг  ороож  авлаа.  Айж  цочирдсон  Артас  арагш  алхав.  Нүүрээ
                халхлахаар гараа урдуураа өргөөд, домбыг алдахад гашуудалтайгаар
                хагаран унах гунигтай чимээ гарлаа. Тэрээр нүдээ аниад цааш эргэсэн
                боловч хуйларсан хуурай, гашуун чандар аманд нь орж, хахааж эхлэв.

                Нарийн  ширхэгтэй  энэ  үнсэн  чандартай  хэрхэн  тэмцэхээ  мэдэхээ
                больсон  залуу  сандарч  тэвдэн,  хуягласан  бээлийтэй  гараар  хамар,
                хоолой, нүдийг нь хорсгох үнсийг арчиж, нүүрээ ороолгоно.


                Артас  гүнзгий  амьсгаа  аваад  өөрийгөө  тайвшруулахыг  хичээв.  Тун
                удалгүй тэрээр дахин тайвширч, эргэж босч ирэв. Хэрэв тэрээр юу ч

                мэдрэхгүй  бөгөөд  өнгөрсөн  үеэс  юу  ч  санахгүй,  мэдрэхгүй  байгаа
                бол өөрийн хүрч үл чадах сэтгэлийн гүнд хуучны бүх дурсамжуудыг
                далдалсан  гэсэн  үг.  Чулуун  царайлсан  тэрээр  өгөрч  муудаж,  бараг
                бутарч  унаж  буй  Кел’Тузадын  цогцсыг  тээж  буй  тэргэн  дээр  хүрч

                ирээд Скоржын нэг рүү түлхэж,
   250   251   252   253   254   255   256   257   258   259   260