Page 250 - Артас Лич хаан
P. 250
Гэрэл өгөөгүй гэж тодотгох мэт түүнд шивнэв. Артас Фростмурныг
дахин дахин чанга атгав.
“Би их зүйлийг хийсээн, аль хэдийн,” гэж тэр эсэргүүцээд,
“Удсангүй ээ.” гэхэд,
“Эцэг чинь энэ нутгийг тавин жил удирдсан, гэтэл чи энэ бүхнийг
хэдхэн өдрийн дотор сөнөөлөө. Гэсэн ч сөнөөх гэдэг амархан, тийм
үү?” гэхэд,
“Ямар уярмаар юм бэ, Утер. Таатай ч гэсэн надад хуучныг дурьсах цаг
алга. Би наад домбыг чинь авах гэж ирлээ. Наадахаа надад өг, тэгвэл
би таныг зовлонгүй үхүүлье.” Энд өршөөл гэж үгүй. Тэр гуйсан ч
өршөөхгүй. Ялангуяа тэр гуйхгүй байсан ч тэр. Тэр хоёрын дунд
дурсах хэтэрхий их түүх байлаа. Бас тэрэнтэй адилхан хэтэрхий их
сайхан --дурсамж ч байлаа.
Харин одоо Утер уур гэхээс илүү тэс ондоо сэтгэл хөдлөл харуулав.
Тэрээр Артасын өөдөөс жигшсэн мэт харцаар хараад, “Энэ домбонд
эцгийн чинь чандар буй, Артас! Чи хаант улсыг нь хөнөөчихөөд
дахин түүний ясыг өндөлзүүлж яах гээв?”
Баясалын оч Артасын биеэр гүйж,
Аавынх гэнэ ээ--
“Наад дотор чинь юу байгааг би мэдээгүй ээ,” гэж тэр өөртөө гэхээс
илүү Утерт хандаж бувтнав. Тэгэхээр ийм л учраас дредлорд Артаст
даалгавар өгч байхдаа учиргүй баясалтайгаар инээж байсны удаах
шалтгааныг ухаарав. Юутай ч гэсэн тэр домбон дотор юу байгааг
мэдэж авлаа. Туршилтын эцэст дахиад л туршилт. Артас өөрийн
зөвлөх багштайгаа тэмцэж, эцгийнхээ чандарыг… бузарлаж чадах уу.
Энэ бүхнээс Артас залхаж байлаа. Тэрээр уураа дүрэлзүүлэн,
мориноосоо бууж, Фростмурныг атгаад,