Page 252 - Артас Лич хаан
P. 252
сэтгэлийн гүн зөрчилд автан зогсов. Хэсэгхэн зуурын энэ завшааныг
ашиглан урьд нь хэзээ ч ялагдаж үзээгүй Утер уухай хашгиран
довтлов. “Ариун Гэрлийн төлөө!” хэмээн уухайлаад, лантуугаа
сугалан хамаг хүчээр Артас руу савав. Гэрэл цацруулсан лантуу
Артасын зүг асар хурдтайгаар агаар яран савлаж ирэх чимээ нь
сонсогдов.
Тэрээр бараг цохиулах шахан хажуу тийш зайлахад нүүрнийх нь
урдуур лантуунд хүчтэй савагдсан агаар үсийг нь хийсгэв. Утер их
тайван, тулаандаа сайн төвлөрсөн бөгөөд…бас аюултай байв.
Урвагчийг хөнөөж, улс орноо муу ёрын тахлаас ангижруулах нь
түүний үүрэг.
Артасын хувьд ч гэсэн өөрийн анхны зөвлөгч багшаа хөнөөх нь
түүний үүрэг байлаа. Тэр өөрийн өнгөрснийг…бүхий л өнгөрсөн
үеээ устгах хэрэгтэй байв. Эс бөгөөс энэрэл нигүүсэл, өршөөлийн
үгүйсгэшгүй сайхан чанаруудыг түүнд дахин дахин сануулсаар байх
болно. Уярч нялхралгүйгээр өөрийгөө хүчлэн эсэргүүцсэн Артас
муухай бархиран Фростмурнаа далайж цавчлаа.
Утер лантуугаар илдийг хаав. Дайтагч хоёр хүчээ шавхалцан, нүүр
нүүрээ тулалцан, зэвсгийн бус гарын бяраар бие биенээ сорино.
Бадриун гарынхаа булчин шөрмөсийг төвийтөл шавхсан Утер
Артасыг арагш савтал чулуудав. Залуу арагш эвгүйхэн уналаа. Утер
довтолгоогоо тасласангүй дээрээс нь лантуудана. Түүний царай нь
тогтуун боловч нүдэнд нь улангассан гал асах мэт ширүүн бөгөөд
шийдэмгий тулалдана. Утер ялалтандаа гарцаагүй итгэж буй мэт
тулалдаж байв. Өөртөө итгэлтэй түүний энэ төрх Артасыг
цочирдуулав. Артасын өөрийнх нь цохилт хүчтэй боловч оновчгүй
байв. Тэрээр урьд нь хэзээ ч Утерыг дийлж байгаагүй--
“Ингээд дуусгая даа, жаал минь!” гэж Утерын хашгирах нь хонхны дуу
мэт чих нүргэлэн сонсогдов. Өвгөн паладин гэрлээр, тод өнгийн
гэрлээр цацарч байгааг харсан Артас гэнэт айдаст автав. Зөвхөн
лантуу нь биш харин бүх бие нь Артасыг хэмх цохих гэсэн Ариун