Page 246 - Артас Лич хаан
P. 246
төлөө амиа ч өгөхөд бэлэн байсан гэтэл чи үнэн сэтгэлийг нь ингэж
хариулж байгаа хэрэг үү? Эрхийн тэнэг хун тайжыг бүлгэмд элсүүлэх
хэрэггүй гэж би мэдэж байсаан! Чи Мөнгөн Гартнуудын элэг доог
болсон!”
Тэр даруй уурандаа шатсан Артас хэлэх үгэндээ хахах мэт болов. Тэр
яаж зүрхлэнэ вэ! Артас бол Лич Хааны баруун гар үхлийн хөлөг
баатар. Амьд, үхсэн мөн амьгүй бүхэн бүгд түүний харцаар
далдчидаг. Харин өөрийнх нь аюулгүй байдалд өршөөнгүй хандаж
байхад Гавинрад өөдөөс нулимж байна. Артас шүдээ хавиран, “Үгүй
ээ, ах минь,” гэж хэлээ зууран аажуухан хэлээд, “Таныг хороогоод
биеийг чинь би өөрийн боолоо болгон дахин босгож ирээд, Мөнгөн
Гартны элэг доог болсон “Гавинрад” гэж хэлүүлэн өөрийн аясаар
бүжиглүүлэх болно.”
Шүдээ ярзайлган инээд алдаж, дооглонгуйгаар толгойгоо савчив. Ард
нь жагссан үл-үхэгсэд болоод тахал тараагчид чимээгүйхэн хүлээнэ.
Гавинрад яарсангүй харин өөрт нь тус болохоосоо аль хэдийн
өнгөрсөн Ариун Гэрэлд шившиж, залбирал үйлдэнэ. Артас түүний
залбирлаа гүйцээхийг нь, урьд нь өөрийнх нь лантуу тулааны өмнө
ингэж гэрэлтдэг байсан шиг түүнийг лантуугаа гэрэлтүүлэхийг нь
хүлээв. Фростмурныг гартаа чанга атгаж, Лич Хааны хүчийг өөрийн
үхээгүй үхдэл болсон биендээ шингээсэн тэрээр Гавинрадад ямар ч
боломж байхгүйг мэдэж байлаа.
Үнэхээр түүнд боломж байсангүй. Хөгшин паладин байгаа бүхнээрээ
тулалдсан боловч хангалтгүй байлаа. Гавинрадын түрүүнд хэлсэн
хорон үгсийг санаж, Артас түүнтэй тоглох мэт аажуухан тулалдаж
Гавинрадыг туйлдуулав. Гэсэн ч удалгүй тоглохоос залхаж, хүчирхэг
илдээрээ үхлийн ганц цавчилт хийлээ. Амьгүй болсон Гавинрадын бие
үл мэдэг чичигнээд газар шааж унахад цусанд үл ханах Фростмурн бас
нэгэн халуун амийг шуналтайгаар тасдаж, сүнсийг нь өөрийн
болгохыг мэдрэв. Тэрээр хөнөөсөн дайсандаа амласан боловч
цогцосыг нь босгож амилуулсангүй үхсэн чигээр нь үлдээв.