Page 243 - Артас Лич хаан
P. 243

“Би Мал’Ганистай л адилхан дредлорд. Гэхдээ би чиний дайсан биш
                ээ,” хэмээн Тайкондриус түүнд батлан хэлэв. Тайкондриусын уруулаа

                мушилзуулан инээх нь элэг доог хийхээс ч дор байв. “Үнэндээ, би чамд
                баяр  хүргэхээр  ирлээ.  Эцгээ  хөнөөж,  энэ  нутгийг  Скоржийн  гарт
                өгснөөрөө чи эхний туршилтыг давлаа. Лич Хаан чиний урам зоригыг
                өндрөөр…. үнэлж байгаа.” гэв.


                Артасын зүрх баяр хөөр бас шаналалаар --нэгэн зэрэг цохилов.


                “Тиймээ,”  гээд,  ад  чөтгөрийн  өмнө  хоолойгоо  чичигнүүлэлгүйгээр,

                “Би эцгийнхээ нэрээр хайрлаж байсан бүх хүнийг бас бүгдийг хараан
                зүхсээн, гэсэн ч би одоо ч гэсэн гэмшихгүй байна. Өрөвдөх ч үгүй,
                бас ичих ч үгүй байна.” гэв.


                Харин  түүний  сэтгэлийн  гүнд  өөр  нэгэн  шивнээ  гарна,  гэхдээ

                Фростмурны шивнээ бишээ: Худалч.


                Тэрээр сэтгэлийн сэдрээгээ хүчлэн дарав. Тэр шивнээ арай гэж намдав.
                Түүнд  одоо  уяхан  зөөлөн  сэтгэл  хэрэггүй  ээ,  ялангуяа  тэр  өсч
                хөгжиж,  хүчирхэг  болохыг  хүсч  л  байгаа  бол.  Энэ  яг  л  үхжилийн
                хавдар мэт, хэрэв нэг л удаа идэх юм бол тэр бүрэн автана.


                Тайкондриус  үүнийг  нь  анзаарсангүй  мэт  харагдав.  Тайкондриус

                Фростмурн  руу  зааж,  “Чиний  барьж  байгаа  шившлэгт  илдийг  манай
                өвөг  дээдэс  эрт  үед  давтсан  юм.  Лич  Хаан  илдийг  дахин  шившиж,
                бусдын сүнс хулгайлдаг болгож. Чи сүнсээ хулгайлуулсан анхных нь
                боллоо.”



                Артас  үймсэн  сэтгэлээ  барьж  үл  дийлнэ.  Тэрээр  илд  рүүгээ  харав.
                Тайкондриусын  хэлсэн  үгс  санаанаас  нь  гарахгүй  байлаа.
                Хулгайлуулсан  гэнэ  ээ.  Лич  Хаан  түүний  ард  түмнийг  аврасныхаа
                төлөө  сүнсийг  нь  оронд  нь  авсан  юм  гэж  үү?  Тэгсэн  ч  бай,  Артас
                сүнсээ өгөхөд бэлэн байсан. Гэхдээ Лич Хаан тийм зүйл асуугаагүй

                ээ;  тэр  ердөө  л  үүнийг  авсан.  Одоо  тэр  хун  тайж  болон  арай
                өргөмжлөгдөөгүй  боловч  ирээдүйн  хаан  Артастай  тун  төстэйгээр
                гэрэл  цацруулсан  илднийх  нь  дотор  харагдах  өөрийн  ирээдүйг  тэр
   238   239   240   241   242   243   244   245   246   247   248