Page 258 - Артас Лич хаан
P. 258
толгодын уруу яг Артас руу урсах мэт дөхөж ирэв. Тэд яг түүнийг
чиглэн ирж байлаа --тэд--
“Эд бол сонгосон баатартаа илгээж буй Лич Хааны шинэ дайчид,”
гэсэн Кел’Тузадын хоолой хажуунаас нь гарав. Түүний сүнс зөвхөн
Артаст үзэгдэж, сонсогдож байгаа нь илт бөгөөд сүүлийн хэд хоног
түүнтэй олон зүйлийг ярьсан аж. Кел’Тузад саяхнаас үхлийн хөлөг
баатрын тархинд их л сэжигтэй мэдээллүүдийг өгөх болов.
Өөрийнхөө талаар биш, харин Тайкондриус болон бусад ад
чөтгөрүүдийн талаар өгүүлнэ. “Дредлордуудад итгэж болохгүй,”
хэмээн өгүүлээд, “Тэд бол Лич Хааны гар хөл. Би энэ ертөнцөд дахин
мэндлэхээрээ чамд бүгдийг хэлнэ ээ.”
Тэдэнд ярилцах цаг хангалттай байлаа; Артасыг даалгавараа
гүйцээснийг шалгахын тулд Кел’Тузад иймэрхүү сул үг хаяж байгаа
юм болов уу хэмээн гайхширснаа,
Артас эргэлзэлгүй асуув, “Тэр надад …эдгээр амьтдыг илгээсэн байна?
Тэд юу юм бэ?”
“Тэднийг нэгэн цагт нерубианчууд гэдэг байсан юм,” гэж Кел’Тузад
хэлээд, “Акир хэмээх эртний омог бардам төрөлхтөний үр удам
бөгөөд мөхөхөөсөө өмнө тэд аль ч төрөлхтөнтэй харьцуулашгүй
хурц ухаантай гэж өөрсдийгөө өргөмжилдөг байгаад бусад бүх
төрөлхтөнийг хүйс тэмтрэхээр эцэс төгсгөлгүй дайныг эхлүүлсэн
гэдэг.”
Артас жигшсэн мэт мөрөө хавчин арахнид амьтад руу харж,
“Сонирхолтой юм. Их санаатай амьтад байх нээ. Харин одоо?” гэхэд,
“Одоо юу? Одоо тэд бид хоёрын зүтгэж буй хүчирхэг хааны өмнө
дийлдээд бүгд үхдэл болсон. Лич Хаан тэднийг болон лорд
Ануб’аракыг нь дахин амилуулж, Хун Тайж Артас чамд
үйлчлүүлэхээр илгээсэн байна. Өөрийнхөө болон чиний яруу алдрын
төлөө үйлчлүүлэхээр.”