Page 263 - Артас Лич хаан
P. 263
Харваачдаа байрлалаа эзлэтэл ажиглаж хүлээв. Келмарины урьдчилж
анхааруулснаар тэр харваачдынхаа бараг гуравны хоёрыг цуглуулжээ.
Куэл’Таласыг хамгаалдаг шидэт элфийн хаалгуудыг Артас нэвтлэж
чадахгүй гэдэгт бат итгэлтэй байлаа. Артас хаалганы шидийг
мэдэхийн тулд элфүүдийн талаар маш их зүйлийг мэдсэн байх ёстой.
Силванас Артасын тухай мөн түүний армийн тухай чихээр сонссондоо
итгээгүй ч, одоо нүдээр хараад ч бас итгэж чадахгүй байв. Юутай ч
түүний заналхийлэлийг яг энд, яг одоо үгүй хийх хэрэгтэй.
Тэр өөрийн хамгийн гарамгай харваачид болох Шелдарис, Вор’атил
хоёрыг ширтэв. Тэд өөдөөс нь харан толгой дохив. Тэд бэлэн болжээ.
Сэжиг аваагүй дайснуудад шууд цохилт өгөхийг Силванас хүсэх
боловч зарлаагүй тулааныг тэр нэр төрөөрөө хориглодог аж. Ой
Хамгаалагчдын цуутай мэргэн, жанжин Силванас эх нутгаа бохир
аргаар хамгаалсан тухай ямар ч түүх үлдэх ёсгүй.
“Куэл’Таласын төлөө,” хэмээн амьсгаа даран шивнээд, өөдөө босч,
“Чамайг энд хэн ч уриагүй!” хэмээн цээлхэн уянгалаг бөгөөд
хүчирхэг хоолойгоор уулс цуурайттал хашгирав. Артас араг ясан
хүлгийнхээ амыг татаж, --Силванас ч ганц хором цухуйж өөрийг нь
зориуд ширтэх өрөвдөлтэй жаахан адгууст бүтэн биеэрээ харагдав.
Некромансерууд дуугаа хурааж, лордынхоо тушаалыг хүлээн Артас
өөд харцгаав.
“Би бол Силвермүүны Жанжин Силванас. Манай газар нутгаас яг одоо
ухрахыг та нарт тушааж байна.”
Хэдийгээр амьд гэдэг нь анзаарагдах боловч Артасын уруул— амьгүй
мэт цагаан царайн дээрээ сааралтан харагдаж, хариу инээмсэглэл
илгээв. Тэр яагаад ч юм их баясгалантай байв.
“Ухрах ёстой нь чи шүү, Силванас,” хэмээн албаар түүний цол
хэргэмийг дурьдалгүйгээр өгүүлэв. Түүний хоолой юунд ч үл
хоригдох мэт таатай бөгөөд баргил өнгөөр цуурайтаж байв. Үүнийг
сонссон Силванасын зүрх хүртэл ганц хормын зуур зогсох мэт айдас