Page 227 - Артас Лич хаан
P. 227

“Тэгэхээр, чи Харанхуйн Лордын зөгнөн хэлж байснаар нөхдийнхөө
                амиар Фростмурныг авчээ. Чи миний бодсноос илүү хүчирхэг юм.”



                Түүний  үгийг  сонсмогц  тархинд  нь  торгомсогоор  шивнэх  өөр  үгс
                сонстов. Артас сонсоод, өршөөлгүйгээр инээд алдаж.,


                “Чи  дэмий  л  цагаа  барж  байна  даа,  Мал’Ганис.  Би  одоо  зөвхөн
                Фростмурнын үгийг сонсдог болсон.” гэхэд,


                Дредлорд  эвэртэй  толгойгоо  хойш  шидээд,  инээд  алдан,  “Чи
                Харанхуйн Лордын үгийг сонсож байгаа байх нээ,” хэмээн итгэж ядсан

                Мал’Ганис  хариулаад,  хурц  хар  өнгийн  хуруугаараа  хүчирхэг
                шившлэгт  илд  рүү  нь  зааж,  “Тэр  чамд  наад  илдээр  чинь  дамжуулж
                шивнэж байна уу!”


                Артас  нүүр  нь  халуу  оргиж,  хамаг  цус  нь  доошлох  шиг  болоод,
                дредлордын эзэн Фростмурнаар дамжуулж надтай ярьж байна уу гэнэ

                үү? Гэхдээ … яаж тийм юм байх вэ? Эсвэл энэ түүний эцсийн заль юм
                болов уу? Намайг хуурч, Мал’Ганисын саварт шууд атгуулж байгаа юм
                болов уу? хэмээн сэтгэл хоёрдон өөрөөсөө асуув.


                “Тэр юу гэж хэлж байна, залуу хүн минь?” хэмээн мэдэхгүй юмыг нь
                мэдэж  байгаа  мэт  дахин  баясалтай  царайгаар  инээд  алдав.  Дредлорд
                түүнийг  тавлаж,  бахаа  хангаж,  мэдрэлээр  нь  тоглох  мэт,  “Тэгээд

                Үхлийн Харанхуй Лорд чамд одоо юу гэж хэлж байна?”


                Дахин шивнэх чимээ гарч, харин энэ удаа Артас баясалтайгаар инээд
                алдаж, ганцхан хормын өмнө дредлордын мишээж байсан шиг нүүр
                дүүрэн  мишээв.  Одоо тэрээр  Мал’Ганисын  мэдэхгүй  байгааг мэдсэн

                хүн нь болов.


                Артас Фростмурныг толгой  дээгүүрээ  эргүүлж, урамтайгаар гарт  нь
                эргэлдэх аварга гэрэлт илдийг дредлор руу чиглүүлж, тулааны өрөлт
                аваад, “Тэр надад өш хонзонгоо авах цаг минь болсон гэж хэлж байна.”
                гэхэд,
   222   223   224   225   226   227   228   229   230   231   232