Page 223 - Артас Лич хаан
P. 223
хөдлөж ядан тэрийж хэвтэнэ. Нүд нь аниастай тэрээр хөдлөе ч гээд
хөдлөж дийлэхгүй байв. Артас огцом дээш босоод хуучны анд, анхны
багш руугаа гүйж ирээд хуягтай бээлийгээ гарнаасаа авч чулуудан
өвгөний биеийг тэврэн суув. Тэрээр өвгөний мэдээгүй болсон биеийг
илж, шархыг нь ажиглаад, дээр нь гараа тавин, Ариун Гэрэл ирж,
илааршуулах энергээр гарыг минь дүүргээсэй хэмээн залбирав. Ариун
Гэрэл түүнд үйлчлэхээ больжээ. Гэмшил түүнийг тарчлаана.
Энэ үнэхээр аймшигт төлөөс байлаа. Түүний өөрийнх нь амь биш,
харийн андынх нь. Түүнийг хар багаас нь халамжилж, хүмүүжүүлж,
сургаж өсгөсөн тэр хүний амь. Тэрээр толгойгоо өвгөний бие дээр
гудайлган, нүдэнд нь нулимс цийлэгнэж, залбирлаа.
Энэ бол миний хийсэн мунхаг хэрэг. Миний төлөөс. Битгий--
Тэгтэл, хайрт андын дотно халамж мэт мэдрэмж түүнд төрж, тэр
дахин гэрлийг мэдрэв. Ариун Гэрэл биеэр нь гүйж, түүнийг
бүлээцүүлэн, таатай болгоход мэгших нулимсаа татаад, гар нь дахин
гэрлээр гэрэлтэхийг олж харлаа. Тэр одоохондоо ариун гэрэлд бүр
мөсөн итгэл алдраагүй байгаа, бүх юм тийм ч оройтоогүй байна.
Тиймээ, Ариун Гэрэл түүнийг орхиогүй байна. Тэрээр зөвхөн
сэтгэлээ нээж, гэрэл нэвтрэх замыг өөрт нээх учиртай. Тэгвэл
Мурадин үхэхгүй. Тэр түүнийг эмчилж чадна, тэгээд тэд хамтдаа--,
Энэ агшинд түүний цаана ямар нэг юм хөдлөх мэт санагдав. Үгүй,
үгүй, түүний цаана биш… түүний оюун санааны цаана нэг юм
бүрэлдэн хөдлөв. Тэр даруй эргэн хараад--
Гайхаж алмайран ширтэв.
Хурц гэрэлд нүдээ дасган харвал, мэсний хажуу тал дээрх хөх-цагаан
өнгөөр шигтгэсэн шившлэгтэй бичээс хүйтэн бөгөөд тод өнгөөр
цацруулах илд өөдөөс нь өөрөө аажуухан нисэн ирж байлаа. Тэрээр
илбэдүүлсэн мэт хөл дээрээ босоход гарт нь хуримтлагдаж байсан
Ариун Гэрэл сарнин алга болов. Тэрээр үүнийг ч анзаарсангүй,
Фростмурныг алмайран, намайг ялагдашгүй болгох хүчит зэр зэвсэг
минь эзэндээ ирээч хэмээн хорхойсов.