Page 219 - Артас Лич хаан
P. 219
мөсөнд байгаа далдын хүчийг мэдрэв. Түүний цаана ямар нэг
тайлбарлашгүй, ер бусын, асар их хүч байлаа.
Фростмурн...
“Тиймээ, Би энийг мэдэх юм шиг байна. Үүнийг Калимаг, элементалын
хэлээр бичсэн байна --,” гэж Мурадин үргэлжлүүлээд, уншингаа
хөмсгөө зангидав. “Энэ бол ….сэрэмжлүүлэг байна.”
“Сэрэмжлүүлэг ээ? Юунаас сэрэмжлүүлэх гэж?” гээд мөсөн
бүрхүүлийг нь бутраавал илд гэмтэж магадгүй гэж байгаа юм болов
уу хэмээн Артас бодов. Гэхдээ яагаад, байгалийн бус байдлаар
хөлдсөн мөсөн дотор илд хашигдсан байна, энийг бутлах хэрэгтэй,
тэгээд ч нэг талаасаа аль хэдийн сэтлэгдсэн байна хэмээн илдний
мөсөн бүрхүүлийг ажиглах Артас дотроо эргэцүүлнэ. Мурадин
удааханаар орчуулав. Артас илдэн дээр нүдээ унагааж, түүний үгсийг
нэг чихээр оруулж, нөгөөгөөр гаргав.
“Энэ илдийг авсан хэн ч болов мөнхийн хүчийг эзэмших болно. Илд
биеийг зүсэх мэт, илдний хүч чадал сэтгэлийг бохирлох болно.”
хэмээгээд огцом босч, Артасын урьд өмнө нь хэзээ ч харж
байгаагүйгээр сэтгэл түгшсэн янзтай, “Охх, Би энийг мэдэх ёстой
байж. Энэ илд хараалтай юм байна! Эндээс даруйхан холдцгооё!”
Мурадины уулга алдсанд Артасын зүрх зангирч, “Явах аа? Илдийг энд
хөлдүү мөсөн бүрхүүлд нь орхиод, авах ч үгүй, ашиглах ч үгүй явах
гэж үү? Бидэнд олдож байгаа энэ аугаа их хүчийг орхих гэж үү?”
гэхэд,
Сэтгэлээ бохирдуулж байж “Мөнхийн хүчийг олно,” гэж бичээст
бичсэн байна хэмээн Мурадин бөхөлзөв.
“Сэтгэл минь аль хэдийн бохирдсоон,” гэж Артас хариулав. Түүний
хариулт үнэн байлаа. Хайрт хүлгийнхээ цагаа олоогүй үхлийг үзэж
харуусахдаа, үхсэн хүн амилж алхахыг хараад айхдаа, хайрласан
хүнийхээ урвахыг харж шаналахдаа тэрээр сэтгэлээ бохирлосон, --
тиймээ, тэр Жэйна Проудмуурыг хайрласан, илдийг зөвтгөж, өөрийн