Page 214 - Артас Лич хаан
P. 214
удаан бол? Мал’Ганисыг энд байгааг бас хуаран руу нь довтолж
байгааг мэдсээр байж хариу үйлдэл хийж чадахгүй байгаагаа бодохоор
“Тэнд,” хэмээн Мурадин хэлээд, ихэд айж биширсэн янзаар зааж, “Илд
энэ дотор байгаа.” хэмээв.
Артас зогсож, нүүрийг нь цавчих мэт унах цасны өөдөөс нүдээ
анивчаад, шовгор мөсөн хаалт бүхий агуйн ам руу харав. Цас шуурсан
саарал өдрийн бүрэнхийг хэлэх үү, муу ёр шүглэсэн мэт хүйтэн
хөндий салхиар үлээн улих агуйн ам руу тэд явж орлоо. Агуйн дотор
бүдэгхэн хөх ногоон өнгийн гэрэл цацарч байхыг тэр арай гэж
анзаарав. Нүүр нь хүйт дааж, бие нь хөлдсөн мэт байсан ч сэтгэл нь
хөөрч, хүйтэнд хөшсөн амаа хүчлэн эвлүүлж,
“Алив урагшаа… Фростмурн ойрхон байна… Мал’Ганисын мөхөл ч
гэсэн. Энэ тахлыг дуусгая!”
Салхи дахин ширүүсч, түүнийг ороон авч хөөргөх мэт хөл нь
хөнгөрөн урагш хурдлав.
“Залуу минь!” гэсэн Мурадины хоолой түүнийг зогс гэх мэт араас нь
огцом сонсогдов. “Энэ үнэт олдворыг ямар ч хамгаалалтгүйгээр
орхисон байж таарахгүй. Энэ хавьд урхи байж мэднэ. Бид
болгоомжтой урагшлах хэрэгтэй.”
Артас ундууцах боловч энэ тал дээр Мурадин илүү туршлагатайг
хүлээн зөвшөөрөв. Тиймээс тэр толгой дохиод, лантуугаа чангаар
атгаж, аажуухан урагшлав. Агуйн гүн рүү нэвтрэх тусам цас шуурга,
болоод салхины исгэрээ намдаж, залуугийн сэтгэлийг бага ч болов
зөөлрүүлнэ. Орж ирэхдээ түүний анзаарсан бүдэг гэрэл нь агуйн
хана, таазны хаданд шигтгэгдсэн үнэт чулуу, оюуны талст болон
хүдрийн судал болох нь ойлгомжтой болов. Тэрээр гэрэл цацруулдаг
ховор чулуун талстуудын талаар сонсож байсан бөгөөд одоо тэдний
ачаар агуйн доторх харанхуй тодоор гэрэлтэнэ. Ямар ч аюул таарсан
цэргүүд нь галт бамбар биш, зэвсгээ барих боломжтой байгаад
баярлана. Нэгэн цагт түүний ариун лантуу ямар ч харанхуйд гэрэл
гаргаж, цэргүүдээ замчлах хангалттай гэрлээр гэрэлтдэг байсан, одоо