Page 209 - Артас Лич хаан
P. 209
Хэрэв Артасын цэргүүд бүх сэтгэлээрээ түүнтэй хамт байхгүй юм
бол Артас ялалт байгуулж чадахгүй. Артас ялагдахыг тэвчихгүй.
“Хурдлаарай, миний дайчид!” бархираад лантуугаа өргөв. Түүний
бодсончлон лантуунаас нь Ариун Гэрэл цацарсан ч үгүй. Тэрээр
шатаж буй онгоцноос хоол хүнс дүүргэсэн жижиг завиар эрэг дээр
газардаж буй хөлснийхөн рүү лантуугаар зааж, “Эдгээр муу ёрын
адгууснууд хөлөг онгоцуудыг минь шатааж, та нарын гэртээ харих
замыг үгүй болголоо! Лордароны нэрийн өмнөөс тэднийг хиар цохь!”
гээд, Артас өөрөө дайралтыг манлайлан гүйж орлоо.