Page 205 - Артас Лич хаан
P. 205

Харуулууд  манааны  шовгор  дээрээ  байсангүй.  “Юу  гээч--”  гээд  тэр
                даруй сүхээ шүүрэн авч буй Мурадин руу эргэж харав. Мэдээж тэнд

                ямар  ч  цогцос  байсангүй,  хэрэв  түүний  эзгүй  хойгуур  үл  үхэгсэд
                довтолсон бол цогцоснууд одоо түүний мэдэх хамгийн үзлийн амьтад
                болж  хувирсан  байх  учиртай.  Гэсэн  ч  тулаан  болсон  бол  ядаж  цус,
                цусан дусал баймаар юм, …гэтэл юу ч байсангүй.


                Тэд маш болгоомжтойгоор, чимээгүйхэн урагшлав. Баазын бүх юмыг

                хурааж, баглаж хаа нэг тийшээ нүүхээр бэлэн болгоод харин хүмүүс
                нь  эзгүйрч,  хэдхэн  хүн  үлдсэн  аж.  Артасыг  дөхөж  очмогц  тэд  босч
                мэндчилэв.  Түүний  харцаараа нэхсэн  дуугүй  асуултын  хариуд ахмад
                Лук  Валонфорт  хариу  болруун,  “Өршөөгээрэй,  эзэнтээн.  Эцэг  тань

                Лорд  Утерын  хүсэлтээр  манай  цэргүүдийг  буцаан  тат  гэсэн  зарлиг
                ирүүлсэн байна. Хайгуул цуцлагдсан.” гэхэд,


                Артасын  нүдний  булчин  зангирч,  “Аав  маань--  цэргүүдийг  буцаан
                татна гэнэ ээ. Яагаад? Лорд Утер түүнд тэг гэж хэлсэн болохоор уу?”


                Ахмад  балмагдаж,  хажуу  тийш  Мурадин  руу  харцаа  шилжүүлэн,

                “Тиймээ,  ноёнтоон.  Бид  таныг  иртэл  хүлээе  гэсэн  ч  элч  шавдуулаад
                байсан юм. Бүх эрчүүл флоттой нийлэхээр хойшоо явцгаасан. Замаар
                дүүрэн  үл  үхэгсдийн  отолт  байна  гэж  манай  туршуулууд  мэдэгдсэн
                болохоор  залуус  маань  модон  дундуур  зам  гаргаад  завгүй  байна.  Та

                тэдэн дээр даруйхан очмоор байна уу, ноёнтоон.” хэмээн хариулав.


                “Мэдээж,” хэмээн Артас хэлээд, өөрийгөө хүчлэн инээд алдав. Дотроо
                бол тэр уурандаа буцлаж байлаа. “Өршөөгээрэй, ганц хором.” гээд тэр
                Мурадины  мөрнөөс  гараараа  атгаад,  хоёул  чимээгүйхэн  ярилцаж
                болох газар хүртэл одойг дагуулж авчрав.


                “Ээх, намайг уучлаарай, залуу минь. Цэргүүдийг чинь буцааж байгаад

                бухимдаж байна--” гэж одойг хэлтэл,


                “Үгүй ээ, тийм юм болохгүй.” гэхэд,


                Мурадин нүдээ цавчлан, “Эргэж ирнэ гэж үү?”
   200   201   202   203   204   205   206   207   208   209   210