Page 202 - Артас Лич хаан
P. 202
чөтгөрийн өдөөн хатгалга мэт доогтой урилгыг хүртэл Мурадинд
хэлэв.
Мурадин хажуу тийш хазайн “Стратголм гэнэ ээ” хэмээн хэлээд,
“Тахал бүр тэр хүртэл тархсан байх нээ,” гэхэд Артас, “Тиймээ, гэхдээ
би түүнд бохир үйлээ гүйцээх ямар ч цогцос үлдээгээгүй.” гэв.
Үүнийг хэлэхэд л хангалттай; энэ бүхэн бүгд үнэн, тэр үнэнийг
үнэнээр нь хэлсэн, харин Артасын хийхээс өөр аргагүйд хүрсэн
зайлшгүй хүчирхийлэлийг Мурадин ойлгох эсэхт эргэлзэнэ. Жэйна,
Утер хоёр ойлгоогүй, тэд үнэндээ Артасыг эрс эсэргүүцсэн.
Мурадин толгой сэгсрэн, дотроо хүржигнэх мэт болоод, “Тусгүй л
хэрэг байна, наадах чинь. Магадгүй миний хайж байгаа энэ олдвор
чиний хайж буй дредлордтой тулалдахад тус болж магадгүй юм. Хайж
буй зүйл маань хэр их ховор байна, тэр чинээгээр үнэ цэнэтэй байдаг
юм. Байж болзошгүй энэ олдворын талаарх мэдээлэл саяхнаас л ил
гарч ирсэн юм, тэр цагаас хойш бид маш шаргуу бас маш удаан хайж
байна. Бидэнд хайгуулд хэрэглэх хэдэн тусгай шидэт хэрэгсэл байгаа ч
нэг л олж чадахгүй байна. Аз таарахгүй байна л даа” гэв. Тэрээр
Артасаас харцаа холдуулан, мөрийг нь давуулан харж, цаадах гүн
харанхуй, балар ой руу чиглүүлэв. Хэсэг зуур одойн нүднийх нь гал
цог унтрах мэт сүүмийхийг залуу Артас анх удаа ажиглалаа.
Артас сониуч зандаа шатан түүний хариултыг хүлээх боловч түүнийг
тэвчээргүй хүүхэд гэдгээр нь эртнээс эргэлзээгүйгээр мэдэх болсон
Мурадины өмнө биеэ барьсаар зогсоно.
Мурадин зориудаар харцаа дахин Артас руу шилжүүлээд, “Бид энд
Фростмурн хэмээх шившлэгтэй илдийг хайж ирсэн юм.”
Фростмурн. Артас энэ нэрийг сонсоод дотор нь бага зэрэг
чичирхийлэхийг мэдрэв. Домгийн зэвсэгэнд яг тохирсон муу ёрын нэр.
Шившлэгтэй илд байдаг хэмээн дуулж байсан боловч тийм илд туйлын
ховор, туйлын хүчтэй зэвсэг байдаг аж. Артас Мурадинтай нийлж
ирээд мод түшүүлэн тавьсан дайны лантуу руугаа хальт харав. Лантуу
нь түүний хайрлаж нандигнадаг гайхамшигтай зэвсэг хэдий ч яагаад ч