Page 197 - Артас Лич хаан
P. 197
Гэсэн ч энэ удаа… энэ удаа тэрээр тухайн тэр аймшигт мөчид барьж
байснаас тэс ондоо, үгээр дүрслэхийн аргагүй өвөрмөц нэгэн илд
барьж байгаагаар өөрийгөө харав. Энэ удаа илд нь хоёр гараар
барихаар том, илүү нүсэр, гоёмсог загвартай болсон байлаа. Илдний
уртыг дагаж гэрэлтэх тод гэрэлт сийлбэрт бичгүүд харагдана. Илднээс
Ялагдашгүйн үхлээ хүлээн хэвтэх цас болсон хүйтэн газар мэт хүйтэн
хөх уур савсана. Артас илдээ сугалан авахдаа хөнөөсөн адгуус руугаа
огт харахгүй байгаа өөрийгөө ажиглав. Харин ч эсрэгээрээ, түүний
илдэнд нэвт хатгуулсан адгуус нь хэд тонгочоод, тэр даруй хөл дээрээ
эгцрэн босч, илааршиж, урьд урьдынхаас илүү хүчирхэг болсон мэт
чангаар янцгаав. Ядагдашгүй ердийн цагаан гэхээс илүү улам гэрэл
цацруулсан өнгөтэй болж, Артас ч тэр даруй баярын нулимс
тодруулсаар нисэх мэт шууд хүлгийнхээ нуруун дээр мордлоо.
Гарцаагүй энэ сайны совин байх.
Үүр цайж, хүйтэндүү саарал өглөө залгаж авлаа. Артас дредлордыг
хайж олохоор үүрийн гэгээтэй уралдан хамгаас түрүүн босов.
Дредлорд энэ хавьд байсан байна; Артас үүнийг мэдрэв.
Эхний өдрийн самналтаар тэд үхэгсдийн хэдхэн оромжыг олов. Гэсэн
ч өдөр хоног өнгөрч, илүү их орон зайг хамарсан самналт хийх бүрт
Артасын зүрх агших мэт болж байв.
Тэрээр бодохдоо, Нортрендын нутаг уудам бөгөөд хаана юу байгааг
түүнээс өмнө бараг хэн ч үзээгүй, нээгээгүй хэмээн бодож явлаа.
Мал’Ганис бол дредлорд, тиймээ, тэдний олж илрүүлсэн хэсэг үл
үхэгсэд түүний энэ хавьд байгааг бэлээхэн илтгэж байна. Гэхдээ
зөвхөн тэр биш. Тэр хаана ч байж болно --эсвэл хаана ч байхгүй байж
болно. Түүнийг Нортрендэд байж болох, байхгүй ч байж болох юм
гэсэн таамаглал ердөө л Артасыг замаасаа зайлуулж, ийш нь авчрах
гэсэн нарийн боловсруулсан арга заль мэт санагдах болов. Энэ залиа
хэрэгжүүлээд тэр чөтгөр хаашаа ч юм, бүр мөсөн арилсан байж
болох юм--.
Үгүй ээ. Ингэж бодвол галзуурах юм байна. Тэр ад чөтгөр их биеэ
тоосон байсан, мэдээж тэрээр өөрийгөө хүний хун тайжаас илүү гэж