Page 194 - Артас Лич хаан
P. 194
Жэйна толгой дохиж, хэлэх ч үггүй болсон байлаа. Үүнийг маш олон
хүнд дуулгах хэрэгтэй байлаа-- тэдний дундаас Антонидасын ахлах
шидтэнд түрүүлж дуулгах хэрэгтэй. Тэр хүн хэн нэгнийг сонсоно
гэвэл тэр нь Жэйна л байж таарна. Амьд үхдлүүд аль хэдийнээ энд
алхаж байхад Калимдор руу ухрах гэсэндээ бус энэ үхдлүүдийг
нүдээр гэрчилснээ түүнд дуулгаж, дахин ийм явдал хэзээ ч
болгохгүйн төлөө тэр хүмүүсээ ятгах боллоо.
Зөнч биеээ агшааж, нөмрөгөөр өөрийгөө хучаад дахин том хар
шувуу болж хувираад, хар далавчаа яаравчлан дэвсээр нисч одлоо.
Далавчаар нь гөвөгдөх салхинаас яагаад ч юм өмхий ялзарсан үнэр,
хорт утаа эсвэл үхэл үнэртсэнгүй. Түүнд цэвэр, шинэ үнэр үнэртлээ.
Итгэл найдварын үнэр үнэртэв.