Page 191 - Артас Лич хаан
P. 191
Түүнийг ийм үг хэлсэнд цочирдсон Жэйна өөдөөс нь ширүүн харж,
“Тэр юу болсон гэж? Тэр Артас хэвээрээ байгаа, Утер!”
Утер нүдээ нуух газаргүй болж бүлтэгнэснээ, “Тийм л дээ, хэвээрээ
байгаа. Гэхдээ тэр аймшигт сонголт хийсэн, бид бүгдийг хөлдөө үрж
мэдэх тийм л сонголт хийсэн. Түүнийг тэндээс эргэж ирэх эсэхийг би
мэдэхгүй.” гээд Утер эргэж, сүүмийсэн бөхмөл нүдээр харлаа.
“Үхдлийг амилуулж дахин алхуулж байгааг бид харсан. Энэ ад
чөтгөрүүд үнэхээр байдаг юм байна. Харин одоо би сүнс шиг амьтад
байдаг болов уу хэмээн гайхаж эхлэлээ. Хэрэв байдаг бол манай хун
тайж тэдний ч араас бас хөөцөлдөх болно.” гээд Жэйна руу бөхийж,
түүнийг мориныхоо аруур мордуулахаар, “Энэ газраас холдоцгооё,
хатагтай.”
Жэйна толгой сэгсэрч, “Үгүй ээ, арай болоогүй. Би арай болоогүй.”
Өвгөн паладин түүнийг нэгд нэггүй хараад, толгой дохиж,
“Хүссэнээрээ болдоо. Ариун Гэрэл чамайг ивээг, Хатагтай Жэйна
Проудмуур.”
“Таныг ч гэсэн, Олныг Гэгээрүүлэгч Утер.” гээд хамгийн найрсагаараа
инээж Утерыг үдээд, түүний давхин одохыг араас нь ажив. Артас
гарцаагүй үүнийг бас нэг урвалт гэж үзэх нь тодорхой, гэсэн ч ингэлээ
гээд түүнийг амийг аварч байгаа бол хэмээн Жэйна өөрийгөө
зөвтгөсөөр хоцров.
Шатаж буй цогцосуудын үнэр Жэйнагийн зөрүүд зан тэсвэрлэхээс
илүүтэй өмхийгөөр үнэртэж эхлэв. Жэйна хэсэг зогсож эцсийн удаа
сайн харав. Тэрээр өөрийгөө яагаад энд ирсэн юм бол гэж гайхах ч,
яагаад болохгүй гэж хэмээн дотроо зөрчилдөнө. Тэрээр болсон үйл
явдлыг газар дээр нь үзэж, энэ аймшигт дүр зургыг тархиндаа буулгах
гэж иржээ. Тэр энэ явдлыг хэзээ ч, хэзээ ч мартах ёсгүй. Артасын зөв
ч, буруу ч байсан, аль нь гэдгийг нь тэр мэдэхгүй боловч энд болсон
эмгэнэлт явдал ямар ч түүхийн номонд бичигдэж үлдэх учиргүй.
Том хар хон хэрээ далавчаа дэвэн, хурдаа саасаар доош цогцосууд дээр
бууна. Жэйна гүйж очин, бултаараа хэмх цохиулсан гэмгүй