Page 189 - Артас Лич хаан
P. 189
Утерын ган мэт хүчирхэг царайд үл мэдэг сэтгэл зовнисон төрх
тодорч, толгой дохингоо, “Тийм дээ,” хэмээн зөөлөн хариулаад, “Тэр
үргэлж л өөрт нь зүтгэдэг хүмүүст сайн ханддаг байсан. Тэд ч
түүнийг өөрсдийг нь үнэн голоосоо анхаардагыг мэдэх учраас түүний
төлөө амь насаараа зүтгэнэ.”
Түүний үгс харууссан шүүрс алдалтаар дуусав. Түүний хэлсэн үгс
үнэн байлаа, тийм ч учраас бас Артас ард олныхоо төлөө өөрийгөө
бүрэн зориулсан учраас хэн ч, юу ч хэлэлгүйгээр түүнийг дагаж явсан
байлаа.
“Гэтэл одоо чи надад туслахаас татгалзлаа.” гэсэн түүний үгс дахин
чихэнд нь цуурайтав.
Утер түүнийг мөрнөөс нь атган сэгсэрч, гүн гүнзгий бодлыг нь
сарниулаад, “Тэр онгоцуудыг хааш нь авч явсныг мэдэж байна уу,
хүүхэд минь?” хэмээн Утер арга барагдсан аястай асуув.
Жэйна гүнзгий амьсгаа аваад, “Тэр явахаасаа өмнө над дээр ирсэн. Би
түүнийг битгий яваач гэж гуйсан. Энэ чинь урхи юм шиг санагдаад
байна гэж би хэлсэн--”
“Хаашаа?” хэмээн Утер тэвчээр нь барагдах мэт хоолойгоо өндөрсгөв.
“Нортренд. Тэр энэ тахлыг эхлүүлсэн ад чөтгөрийн лорд
Мал’Ганисыг ангуучлахаар Нортренд руу явсан. Тэр түүнийг… энд
байхад нь ялж чадаагүй..”
“Ад чөтгөрийн лорд гэнэ ээ? Тэр жаалыг хараал идээсэй!” гэхэд
Утерын гэнэт уурссан уур Жэйнаг цочирдуулав. “Би очиж хаан
Теренаст хэлье.” гэхэд,
“Би түүнийг зогсоох гэж хичээсэн,” хэмээн Жэйна давтав. “Тэгээд…
түүнийг…” гээд нам гүм болж, хөлөөр хөглөрөх түүний үйлдсэн
махан овоолго руу дэмий л хуруугаар заав. Хэрэв тэр Артаст
нөлөөлөх зөв үгийг олж хэлсэн бол түүнийг зогсоож чадах байсан