Page 185 - Артас Лич хаан
P. 185

цуглуулаад, Нортрендын мөсөн цэвдэгт очиж надтай уулз. Тэндээс чи
                жинхэнэ хувь заяагаа олох болно.”


                “Миний жинхэнэ хувь заяа гэнэ ээ?” хэмээн Артас уур, бухимдалдаа

                баригдан  огцом  хоолойгоор  хариу  болов.  “Чи  юу  гэж--”  гэмэгц
                Мал’Ганисыг  тойрсон  агаар  гэрэлтэж,  танил  байдлаар  эргэлдэв.
                Артасын үг хоолойд нь гацаж, арай л гэж,


                “Үгүй  ээ!”  хэмээн  бархирав.  Залуу  юу  ч  бодолгүй,  сохроор,  хамаг
                хурдаар  урагш  гүйж,  орон  зайн  хаалга  хаагдахад  мангасын  байсан
                байшингийн  доор  очиж  амжив.  “Хэрэгтэй  бол  би  чамайг  ертөнцийн

                хязгаар хүртэл мөшгиж алах болно! Чи намайг сонсов уу? Ертөнцийн
                хязгаар хүртэл!”


                Артас  солиорсон  мэт  уурсаж,  араас  нь  хий  хашгиран  дэмий  л  хүчээ
                шавхан лантуугаа савчиж, савчиж ядарсандаа лантуугаа буулгав. Хөлс

                нь  цувж,  уур  бухимдлын  нойтон  нулимсандаа  будагдсан  залуу  хун
                тайж  лантуугаа  тулж,  дээр  нь  биеэрээ  дараад,  Тиймээ,  ертөнцийн
                хязгаар хүртэл хэмээн өөртөө шивнэв.
   180   181   182   183   184   185   186   187   188   189   190