Page 181 - Артас Лич хаан
P. 181
хашир суусан цэргүүд минь хэмээн өөртөө хэлээд, “Тэднийг бид
хөнөөх ёстой, дараагийн халдвар авагсдад орогнох газар үлдээхгүйн
тулд орон гэрийг нь ч галдан шатаах болно.” Эрчүүл түүнийг ойлгож
толгой дохиод зэр зэвсгээ атгацгаав. “Энэ бол гайхуулахаар ялгуусан
тулаан биш ээ. Энэ бол үлдэгсдийн төлөө хийж буй арга барсан
тулаан, үүнийг хийж байгаадаа би чин сэтгэлээсээ харамсаж байна.
Басхүү би үүнийг бид хийх ёстой гэдгийг чин сэтгэлээсээ мэдэж
байна.”
Залуу хун тайж лантуугаа өргөж, “Ариун Гэрлийн нэрийн өмнөөс!”
хэмээн уухайлахад, эрчүүд нь зэвсгээ өргөж хариу уухайлцгаав. Тэд
хотын хаалга руу эргэж хараад, гүн амьсгаа аваад давшилтаа эхлэв.
Нэгэнт хувирч амьд үхдэл болсон нэгнийг хөнөөх амар байлаа. Тэд
бол амьддаа байсан бүхнийг мартаж, хүн байхаа больсон муу ёрын
араг ясан дайснууд. Тэдний гавлыг тарааж, толгой тасчих нь галзуу
араатантай тулалдахаас ч амархан байлаа. Харин бусад нь--
Хараахан хувирч амжаагүй байгаа бусад хүмүүс балмагдсан мэт
зэвсэглэсэн цэргүүд болон хун тайжаа гайхан хараад нь айж зугтааж
байв. Зэвсгийн агуулахууд онгорхой байсан ч эхэндээ тэд зэвсэгтээ гар
хүрсэнгүй, харин тэднийг хөнөөхөөр ирж буй хүн угтаа тэднийг
хамгаалах ёстой хэмээн бодол санаа нь хоёрдсон янзтай хөшилдөнө.
Тэд зүгээр л яагаад өөрсдийг нь мал мэт нядалж буйг ухаарахгүй
байв. Артасын зүрх шүүрэх мэт шаналалаар булгилж байсан хэдий ч
өөдөөс нь гэмгүйхэн бор нүдээ эргэлдүүлэн үл ойлгосон харцаар
“Эзэнтэн минь, яагаад биднийг-- ” хэмээн асуусан дөнгөж насанд
хүрсэн бололтой нэгэн бандийг цээжинд нь лантуудан унагав. Артас
аргагүйн эрхэнд шаналж, шархалсан зүрхээ хорьж дийлэлгүй дуу
алдан, чангаар бархираад лантуугаа харвал Ариун Гэрэл цацрахгүй
байв. Магадгүй Ариун Гэрэл хүртэл зайлшгүй энэ хүчирхийлэлд
гашуудсандаа сүр хүчээ нуусан байх. Цээжнээс нь огшсон хар нулимс
бүрийг хүчлэн буцааж залгиад хүүгийн эх рүү харав.
Артас түүнийг хөнөөх илүү амар байх гэж бодсон ч тийм биш
байлаа. Артас бууж өгөхөөс татгалзав. Эрчүүл нь бүгд түүнийг үлгэр