Page 176 - Артас Лич хаан
P. 176

Үүнийг  хэлсэн  нь  буруу  мэт  байлаа,  Артас  түүний  нүүрэнд  нүүрээ
                наах  шахан  ойртуулж,  “Би  гэмгүй  хүмүүсийг  хамгаалахыг  хичээж

                байна, Жэйна. Хамгаална гэж би андгай тангараг өргөсөн юм.” гэхэд
                Жэйна хариу болруун,


                “Тэд гэмгүй хүмүүс-- тэд бол хохирогчид! Тэд ийм болохыг өөрсдөө
                хүсээгүй!  Артас,  сайн  тунгааж  бодолдоо,  тэнд  хүүхдүүд  байгаа.
                Хүүхдүүдэд  нөлөөлж  байгаа  эсэхийг  бид  мэдэхгүй.  Ийм--  эрс

                шийдвэр гаргахад мэдэгдээгүй зүйл маш их байна.”


                “Халдвар  авсан  хүмүүсийг  яах  болж  байна?”  хэмээн  гэнэт,
                хачирхалтай сул хоолойгоор Артас асуугаад, “Тэд эдгээр хүүхдүүдийг
                алах  болно,  Жэйна.  Дараа  нь  тэд  биднийг  алахыг  оролдоно…  тэгээд
                эндээс  гарч  таарсан  бүхнийг  ална.  Юу  ч  болсон  тэд  үхнэ,  дараа  нь

                дахин амилахдаа амьддаа хэзээ ч хийж байгаагүй, хийхийг ч хүсээгүй
                зүйлээ хийх болно. Чи алийг нь сонгох вэ, Жэйна?”


                Жэйна түүнийг ийм хариу хэлнэ гэж бодсонгүй. Тэрээр Артасыг дараа
                нь  Утерийг  хараад  дахин  тэр  хоёрыг  хоёуланг  нь  харж,  “Би--  би
                мэдэхгүй.” гэв.



                “Тиймээ, чи мэдэхгүй.” Аргаа барсан хэдий ч Артасын зөв гэдгийг тэр
                мэдэж авав. “Чи тахалаар үхэхийн оронд эрүүл дээрээ үхсэн нь дээр
                гэж  бодохгүй  байна  уу?  Эсвэл  үл  үхэгч  болж  амилаад  амьддаа
                хайрлаж явсан бүхэн рүүгээ дайрахын оронд хүн байгаад хүний цэвэр

                үхлээр үхэх нь дээр биш үү?”


                Жэйнагийн царай байдгаараа үрчийж, “Би… сонголтоо өөрөө хийнэ
                ээ.  Тиймээ.  Гэхдээ  бид  тэдний  өмнөөс  үхэл  амьдралынх  нь  сонголт
                хийж болохгүй. Чи ойлгохгүй байна уу?”


                Залуу толгой сэгсрээд, “Үгүй ээ. Би ойлгохгүй байна. Энэ хүмүүсээс

                хэн  нэгэн  нь  оргож  халдварыг  гадагш  тараахаас  өмнө  энэ  хотыг
                бүхэлд  нь  сөнөөх  хэрэгтэй.  Тэднийг  хувирахаас  өмнө  хөнөөх
                хэрэгтэй.  Энэ  бол  тахлыг  газар  авахаас  өмнө  яг  энд,  яг  одоо  таслан
                зогсоох  өгөөмөр  бөгөөд  цорын  ганц  арга  зам.  Энэ  бол  миний

                зайлшгүй хийх ёстой зүйл.”
   171   172   173   174   175   176   177   178   179   180   181