Page 172 - Артас Лич хаан
P. 172
Арван хоёрдугаар бүлэг
Жэйна сэрээд хагас унтаа чигээрээ гар сунган Артасыг байна уу
хэмээн тэмтрэв. Тэр алга байлаа. Жэйна нүдээ нухлан босч суув.
Артас аль хэдийн босоод, хувцасаа өмсчихсөн хоёр биендээ зориулж
тариагаар ямар нэгэн юм хуурч байв. Залуу босч буй бүсгүйг хараад
инээмсэглэсэн ч нүд рүү нь харсангүй. Жэйна хариуд нь дотнохон
инээмсэглээд нөмрөгөө шүүрэн авч өмсөөд, хурууны салаагаар үсээ
янзлав.
“Би нэг юм ойлголоо,” хэмээн Артас юу ч бодолгүйгээр хэлээд,
“Өчигдөр шөнө-- би хэлэхийг хүсээгүй юм. Гэхдээ чи үүнийг мэдэх
хэрэгтэй.” Түүний хоолой шулуун бөгөөд эргэлзсэн өнгөгүй байсанд
юу хэлэх гэсэн юм бол хэмээн Жэйнагийн зүрх савлав. Ядахдаа л тэр
өчигдөрийнх шиг хашгичихгүй байсан ч юу хэлэх бол гэхээс илүү
таагүй санагдав. Залуу уур савссан халуун тариаг аяганд аягалж,
түүнд авчирч өгөв. Жэйна түүний ярихыг сонсонгоо аягатайгаа
өөрийн мэдэлгүй халбагадана.
“Энэ тахал-- үл үхэгсэд--” гээд залуу гүнзгий амьсгаа авав. “Тарианд
тахал хүрснийг бид олж мэдсэн. Тэр нь хүмүүсийг алж байгааг
харсан. Гэсэн ч тэрнээс долоон дор нь, Жэйна, энэ тахал хүмүүсийг
зүгээр нэг алахгүй байна.”
Түүний хэлсэн үгс хоолойд нь тээглэх мэт болоод юу хэлж буйг нь
ойлгож эхлэсэн Жэйна хэсэг чимээгүй суув. Тэрээр саяхан хоолой
давуулсан тариагаа бараг л гулгиж гаргах шахав. Түүнд амьсгалахад ч
хэцүү санагдав.
“Тахал тэднийг.... юу болгож байна гэж. Тэднийг үл үхэгч болгож
байна гэж үү?” Миний зөв үү, хэлэлдээ, Артас!
Артас юу ч хэлсэнгүй зүгээр л шаргал үст толгойгоо дохив. “Тийм
учраас л тэд маш хурдан олуулаа болж байсан. Тариа Хартгленд хүрээд
нилээн удсан байж-- тариаг тээрэмдэж гурил болгоод талх барихад их
хугацаа хэрэгтэй.”