Page 170 - Артас Лич хаан
P. 170
“Энэ хүн Антонидас дээр бас ирсэн,” хэмээн хэсэг хормын дараа
Жэйна хэлээд түүнийг дахин загнах вий хэмээн харцаа бултуулна.
“Түүнд хэмжээлшгүй их хүч байгааг би мэдрээд байна, Артас.” гээд
тэр Артас руу ойртож нүд рүү нь харав. “Энэ үхэгсдийн тахал--
үүнийг юутай ч зүйрлэж болохгүй. Ийм зүйл урьд хаана ч тохиолдож
байгаагүй. Энэ бол зүгээр нэг тулаан, зүгээр нэг дайн биш-- түүнээс ч
илүү ноцтой, илүү учир битүүлэг зүйл байна. Магадгүй түүний зөв
байх. Чи энэ тактикаар ялахгүй байх. Магадгүй тэр бидний хараагүйг
харсан байх. Магадгүй тэр юу болохыг мэдэж байгаа байх.”
Артас түүнээс харц буруулан шүдээ хавираад, “Магадгүй ээ. Эсвэл
тэр Мал’Ганис гэгчийн холбоотон ч юм уу, хэн мэдлээ. Эсвэл тэр
зүгээр тэнэмэл солиотой амьтан. Тэр юу ч хэлсэн намайг эх нутгаас
минь явуулж чадахгүй ээ, Жэйна. Энэ солиот ирээдүйг харсан байсан
ч надад хамаагүй. Явцгаая.”
Тэд хэсэг зуур бие биендээ юу ч хэлэлгүй явцгаав. Удалгүй Жэйна
аяархан ам нээж, “Утер араас ирнэ. Түүнд цэргээ цугуулахад жаахан
хугацаа хэрэгтэй гэсэн.” гэв.
Артас чанх урагш ширтээстэй уурандаа шатсаар байгаа мэт байв.
Жэйна дахин ам нээж,
“Артас, чи-- ” гэхэд,
“Хүмүүсийн надад тэгэх хэрэгтэй, тэгэх хэрэггүй гэж хэлэхээс би бүр
залхаж гүйцлээ!”. Түүнээс гарсан энэ үгс Жэйнаг цочроосон шиг
өөрийг нь ч бас аягүй болгов. “Энд яагаад бүх юм буруугаар эргээд
байна вэ, Жэйна. Надад бүр хэлэх үг ч олдохгүй байна. Гэтэл би чадах
бүхнээ л хийж байна. Чи миний шийдвэрийг дэмжихгүй юм бол
магадгүй чи энд байхгүй байсан нь дээр.” гээд бүсгүйг харж харц нь
зөөлрөв. “Чи ядарсан харагдаж байна, Жэйна. Чи явж амарсан нь
дээр.”
Жэйна өөдөөс нь эгцлэн харалгүйгээр толгой сэгсрээд, “Чи надад
хэрэгтэй. Би хажууд чинь байж туслаж чадна.”