Page 165 - Артас Лич хаан
P. 165

буруутгах гээгүй харин магтаж байхад Артас түргэдэж буруу ойлгосон
                байлаа. “Хэрэв миний мэдэлд бүрэн хуягласан морьт цэргүүд байсан

                бол би--” гэтэл,


                Утер  нүдээ  онийлгон,  “Одоо  нэр  төр  булаалдах  цаг  биш  ээ!
                Жэйнагийн  надад  хэлснээр  бол  бидэнтэй  энд  тохиолдсон  явдал  бол
                ердөө л эхлэл.”


                Артас тэнгис мэт ногоон нүдээ Жэйна руу чиглүүлэв. Тэрээр Утерын
                өмнө  хэлсэн  үгийг  доромжлол  гэж  бодсоор  байсан  тул  Жэйнаг  цоо

                ширтэх мэт хурцаар харсанд Жэйна анх удаагаа түүнээс айх мэт болж
                дотроо бага зэрэг агшив.


                “Тулааны  талбарт  үрэгдэх  манай  дайчдын  тоогоор  үхэгсэд  эгнээгээ
                зузаатгаж байгааг чи харахгүй байна гэж үү?” хэмээн Утер шахав.


                “Тэгвэл бид тэдний толгойлогчийг олж устгах хэрэгтэй!” хэмээн Артас

                шүүрч  аван  хэлэв.  “Толгойлогч  нь  хэн  болохыг,  хаанаас  олохыг
                Кел’Тузад  надад  хэлсэн.  Тэр  нь  үхлийн  лорд  гэх  ямар  нэгэн  амьтан.
                Түүнийг  Мал’Ганис  гэдэг.  Тэр  Стратголмд  байгаа.  Стратголм,  Утер.
                Таны  Ариун  Гэрэлт  паладин  болсон  тэр  газар.  Энэ  газар  танд  огт
                хамаагүй юу?”


                Утер  цөхөрсөнгүйгээр  санаа  алдаад,  “Мэдээж  хамаатай,  гэхдээ--”

                гэтэл,


                “Хэрэгтэй бол би тийшээ очиж Мал’Ганисыг хөнөөнө!” хэмээн Артас
                бархирав.  Жэйна  махаа  зажлахаа  больж  Артасыг  ширтэв.  Тэрээр
                түүний ийм тогтворгүй, уцаартай байхыг урьд нь харж байсангүй.


                “Тайвшир залуу минь. Зоригтой ч гэсэн саяын чиний өөрийн гараар

                хөнөөсөн үхдлүүдийг удирддаг лордыг хялбархан дийлнэ гэж бодох
                хэрэггүй.”


                “Тэгвэл надтай хамт явах эсэхээ өөрөө шийд, Утер. Би тантай, тангүй
                явна.”  гээд  Утер  Жэйна  хоёрыг  үг  хэлж  хориглохоос  өмнө  эмээл
   160   161   162   163   164   165   166   167   168   169   170