Page 161 - Артас Лич хаан
P. 161

чичигнэсээр байлаа. Харин энэ удаад айсандаа биш харин уурссандаа
                хоолой нь хүртэл ээрч байв.


                Энэ  тахал  хүмүүсийг  нь  зүгээр  нэг  алах биш илүү  муу ёрын, илүү

                хөнөөлтэй, илүү харанхуй зүйл рүү хөтлөж байна. Үгүй ээ, үгүй ээ,
                энэ тахал хүмүүсийг минь--


                Түүнийг  ингэж  бодолд  автан  зогстол  хайрцагнуудын  талаар  Артаст
                хариу  өгсөн  хүн  гэнэт  мурчиганан  татвалзаж эхлэлээ.  Түүний  араас
                зарим  нь  ч  хачин  хачин  хөдөлж  эхлэв.  Биенээс  нь  сонин  ногоон

                туяатай гэрэл цацарч, бие нь хөөж улам томрон илүү хүчирхэг болов.
                Тэд  гэдсээ  барьсаар  газар  унахад  амнаас  нь  цус  садарч  хувцасыг  нь
                дэвтээнэ.  Тэдний  нэг  нь  эмчлээд  өгөөч  гэсэн  мэт  гар  сунган  гуйв.
                Харин Артас өвчиндөө шаналан юу юугүй амь тавьж байгаа хүнийг

                харсаар байж эмчлэхийн оронд айсандаа арагш ухрав.


                Тэр юу хийчих вэ? Тэр хүн эмчлүүлэхийг гуйж сөгдсөн гэтэл Артас
                гараа ч хөдөлгөсөнгүй. Артас цогцосыг харж, үүнийг эмчилж болох
                байсан  болов  уу  хэмээн  гайхав.  Ариун  Гэрэл  эмчлэж  чадах  байсан
                болов уу--


                “Өршөөлт Гэрэл минь!” хэмээн Фалрик уулга алдаад, “Талх--” гэв.


                Гэмшиж зогссон Артас түүний дуунаар цочин ухаан орох шиг болов.

                Талх--амьдралын амин зуулга болсон амтлаг, тэжээллэг энэ зүйл одоо
                үхлээс ч долоон дор тахал тараагч болжээ. Артас эрчүүлдээ сануулж
                ам  нээх  гэсэн  боловч  амыг  нь  дотор  нь  цавуудсан  мэт  ямар  ч  дуу
                гарсангүй.



                Сандарсан  хун  тайжыг  ам  нээхээс  өмнө  тахал  эзэмдсэн  биесээ  амь
                оруулав.


                Саяын  нүдэн  дээр  нь  үхсэн  хүн  нүдээ  нээж  дээш  өндийгөөд  хагас
                суусан байлаа.


                Ийм учраас л Кел’Тузад үхэгсдийн армийг гайхмаар богино хугацаанд
                босгож байсан байна.
   156   157   158   159   160   161   162   163   164   165   166