Page 156 - Артас Лич хаан
P. 156
борц мэт болоод бутрав. Гагцхүү яс нь л байгалийн жам ёсоор задрах
мэт цайран хоцров. Артас харцаа холдуулан, цэвэр агаарыг үгүйлэв.
Жэйна айж гайхсан нүдээ салгаж чадахгүй байгаа мэт үхлийн
цонхигор царайтай болчихсон зогсож байлаа. Артас түүн рүү очиж, ой
гутам цогцосны дэргэдээс түүнийг холдуулаад, “Түүнд юу тохиолдов
оо?” хэмээн чимээгүйхэн асуув.
Жэйна өөрийгөө тайвшруулахыг хичээн шүлсээ залгив. Түүний
санаанаас саяын аймшигт үхлийн үзэгдэл бас л гарахгүй байгаа мэт
уртаар амьсгаа аваад, “Хэрэв некромансерууд ид шидээ төгс
эзэмшээгүй бол… төгс эзэмшээгүй байхдаа алуулбал тэд… тэд юуны
… нөгөө”, гээд хоолой нь бүдгэрэн, саяханүзэсгэлэнтэй залуухан
бүсгүйнх байсан төрх нь өвчинд баригдаж, сэтгэлээр унасан хүнийх
мэт огцом цонхийж харагдлаа. “Тэр,” гэхэд,
“Алив,” хэмээн Артас зөөлөн хэлээд, “Хартглен рүү явцгаая. Хэрэв
бид хэт оройтоогүй бол--Амжвал тэдэнд даруйхан хэл дуулгах
хэрэгтэй.”
Тэд цогцос руу дахин ганц ч харсангүй тэнд нь орхилоо. Бид амжих
байгаа хэмээн Артас Ариун Гэрэлдээ зөөлөн залбирав. Хэрэв тэр
дахин бүтэлгүйтвэл юу хийхээ мэдэхгүй болно.
Жэйна их туйлджээ. Артас цаг алдалгүйгээр хамгийн түргэнээр
Хартглен орохыг хүсч байгааг бас түүний сэтгэлийн түгшүүрийг
дотроо мэдэрч байв. Амьд хүмүүсийн хувь заяа тэдний гарт байна.
Тиймээс түүнийг зогсолтгүйгээр шөнөжингөө явж чадах уу хэмээн
асуухад Жэйна толгой дохьсон байлаа.
Тэд цагтай уралдан хэдэн цаг маш ширүүн давхисан тул Жэйна морин
дээрээ үүрэглэж бараг унах шахаж байснаа гэнэт сэрэв. Ясандаа
тултал ядарснаас хэдэн хором ухаан алджээ. Хамаг бие нь айдаст
автаж, эмээл дээрээ өөрийгөө эгцлээд, мориныхоо дэлнээс галзуу мэт
зуураад морио зогсоохоор цулбуураа огцом угзрав.