Page 153 - Артас Лич хаан
P. 153

Бусад нь ч мориндоо мордож, шатаж буй тосгоныг чиглэсэн төв замаар
                уруудацгаав.  Агуулахууд  тэдний  өмнө  бүртэлзэн  харагдана.

                Андорхалын хагасыг залгисан галт түймэрт тэд арай өртөөгүй байлаа.


                Артас  морио  огцом  цоройлгоод  урагш  дүүлэн  байшингуудын  зүг
                хамаг  хурдаар  давхив.  Тэрээр  явдал  дундаа  мориноосоо  үсрэн  бууж,
                тарианы  үр  дүүрэн  овоолгоостой  байгаа  хэмээн  найдсаар  хаалгыг
                татлаа.  Гэсэн  ч  хов  хоосон  агуулах,  шалан  дээр  бутарсан  хэдхэн

                буудайн  үр  мөн  үхсэн  хархны  цогцоснууд  олж  харсандаа  урам  нь
                хугарч, хамаг бие нь уур хилэндээ шатах шиг болов. Тэрээр бөөлжис
                нь цутгах гэж байгаа мэт амаа таглаж хэсэг зогсоод, дараагийн хаалга,
                тэрний  дараагийн  хаалга  руу  ухасхийлээ,  чихарсан  хаалгануудын

                цаана юу байгааг мэдсээр байж бүгдийг шалгаж үзэв.


                Бүгд хоосон байлаа. Шалан дээрх тоосон давхарга болон ханан дахь
                аалзны торыг харахад хоосроод ч бас багагүй удсан бололтой.


                Жэйнаг хажууд нь ойртож ирэхэд, “Бүх тариаг хөлөг онгоцуудад ачсан
                байна,”  хэмээн  огцом  бөгөөд  цөхрөнгөө  барсан  хоолойгоор  хэлэв.
                “Бид хэт оройтжээ” гээд хуягт бээлий өмссөн гараар модон


                хаалгыг савтал цохиход Жэйна цочив, “Хараал идмэр!”



                “Артас, бид чадах бүхнээ л хийсэн--”


                Залуу  түүн  рүү  ууртайгаар  огцом  эргэж  хараад,  “Би  тэрнийг  заавал
                олох болно, Би тэр үхэгсдэд хайртай өөдгүй амьтаныг олж, үүнийх нь
                төлөө хавирга бүрийг нь цуулна! Дараа нь цогцосыг хэн нэгэнд өгч
                дахиж оёулна.” хэмээн,



                Хэзээ ч хилэгнэж байгаагүйгээр хилэгнэж, хамаг биеэ чангалав. Тэрээр
                хийх  ёстойгоо  хийж  чадсангүй.  Тэрээр  нүднийхээ  дороос  түүнийг
                алдсандаа  өөрийгөө  уучлах  эрхгүй.  Халдвар  авсан  тарианууд  аль
                хэдийн тархсан, үүнээс болж хичнээн хүн үрэгдэхийг гагцхүү Ариун
                Гэрэл л мэдэж байгаа.


                Үнэндээ бол түүнээс болж хүмүүс үхэх болоод байна.
   148   149   150   151   152   153   154   155   156   157   158