Page 149 - Артас Лич хаан
P. 149

болов. Тэрээр уг зүйлийг ойроос харсны эцэст энэ адгуус янз бүрийн
                амьтдын цогцосоос бүрдсэн гэсэн Жэйнагийн зөв болохыг ойлгов.


                Артас бие нь зарсхийн, “Шидтэн, --тэр хар хувцастай шидтэн…” гэхэд,


                “Би  --би тэднийг  некромансер байсан  гэж бодож байна, аймаар юм,”

                гэж Жэйна хэлээд, “миний урьд нь ярьж байсан шиг.” хэмээв.


                “Юу уу, үгүй ээ?” хэмээн араас нь Даргал гарч ирэн, үхсэн абоминэшн
                адгуусын газраар нэг тарсан цогцосыг зэвүүцэлтэйгээр ширтэн хэлэв.


                “Некромансерүүд.  Үхэгсдийг  босгож,  удирдах  чадалтай  хар  шидэд
                толгойгоо  мэдүүлсэн  шидтэнгүүд.  Тэдний  цаана  мэдээж  энэ  тахлыг

                эхлүүлсэн  хэн  нэгэн  байна  даа.”  гэхэд,  Жэйна  гүн  цэнхэр  нүдээрээ
                Артас  руу  ноцтойгоор  харангаа,  “Ад  чөтгөрийн  энерги  магадгүй
                нөлөөлсөн байх, гэхдээ бид буруу замаар мөшгиж байх шиг байна.”


                “Некромансерууд…  өөрсдийн  бузар  армидаа  хангалттай  түүхий

                материал гаргахын тулд энэ тахлыг үүсгэж байна,” хэмээн Артас шүд
                зуун  бувтнаад  үнсэн  товрог  болж  утаа  савссан  агуулах  руу  эргэж
                харав. “Би тэднийг барих хэрэгтэй. --Үгүй ээ, тэдний толгойлогчийг нь
                барих  хэрэгтэй.”  гээд  хуягтай  бээлий  бүхий  гараа  чанга  атгаж
                тэнгэрийн хаяа руу харцаа чиглүүлэн, “Хүн ардыг минь санаатайгаар,

                мал  мэт  хядсан  тэр  өөдгүй  амьтныг  олж  устгана!”  гэж  шийдэмгий
                хэллээ. Тэрээр түрүүний харсан тарианы хайрцгуудыг бас тэдэн дээр
                байсан  тамгыг  санав.  Тэрээр  нүдээ  онийлгон  зам  дагуулан  ширтээд,

                “Тэгвэл  бид  түүнийг  бас  хайж  буй  асуултуудынхаа  хариуг
                Андорхалаас олох нь гарцаагүй.”
   144   145   146   147   148   149   150   151   152   153   154