Page 147 - Артас Лич хаан
P. 147
Их буунууд толгодын өөд хошуугаа эргүүлж, цэргүүд ч хар
нөмрөгтэй дүрсүүдийг чиглэн замд таарсан үхдлүүдийг хиар
цохисоор урагшлана. Одоо та нар бидний гараас гарахгүй дээ хэмээн
Артас зэрлэг хүн мэт бахдалтайгаар инээд алдав.
Гэсэн ч гал яг тэднийг чиглэсэн болохоор хар хувцастай шидтэнгүүд
шидээ зогсоож, үхдлүүд ч гэнэт давшилтаа зогсоов. Тэд довтлохгүй ч
нэгэнт хагас амилсан болохоор эзнийхээ тушаалгүйгээр доороо хий
эргэж зогсоцгооно. Идэвхгүй болсон үхдлүүдийг их буучид сумны
гарзгүй онож, Артасын цэргүүд ганц цавчилтаар унагаав. Хар
шидтэнгүүд дороо цугларч, гар гараа атгалцан дээш өргөхөд агаарт
эргүүлэг үүсэн орон зайн хаалга үүсгэх шившлэг хийж буй мэт танил
дүр зураг Артасын нүдэнд харагдав.
“Үгүй ээ! Тэднийг алдаж болохгүй!” хэмээн Артас чангаар бархираад,
өмнөх араг ясны цээжин дээр лантуугаа буулгаад, хагас эргүүлэн
хөлөө чирч ядсан хажуугийн зомбигийн гавлыг тасартал савав.
Артасын хараа хүрэх хязгаарт хар шидтэнгүүд араг яс, өмхийрсөн
цогцосуудыг босгон илүү олон амьд үхдлүүдийг тэдний зүг
илгээгээд, араас нь үл мэдэгдэх нүсэр, лужир махан биетэй, олон илүү
хавиргатай адгуусыг гаргаж илгээлээ. Өтөнд баригдсан аварга том
гүзээтэй, яснуудыг нь Артасын гар шиг бүдүүн утсаар оёж тогтоосон,
жаахан хүүхдийн хүүхэлдэйгээ хувцасласан мэт хэлбэргүй нүсэр
биетэй этгээд байлаа. Тэрээр бусад үхдлүүдийн ард сүндэрлэх ба
бахим гурван гартаа аймшгийн зэвсгүүдийг хослуулан барьж, магнай
дээрх ганц нүдээрээ Артасыг олзоллоо.
Жэйна гэнэт түүний хажууд гарч ирээд, чанга дуугаар, “Ариун Гэрэл
минь,-- энэ амьтныг янз бүрийн цогцосуудаар оёж хийсэн бололтой! ”
Артас огцом эргэж хараад “Үүнийг алсныхаа дараа л сайн судлая, алив
ээ?” гээд хар хурдаараа урагш довтлов. Аймшигт туршилтын үр дүн
болсон муухай адгуус өмхий махны үнэр ханхалуулан архирсаар ирж
аварга сүхээ Артасын дээрээс буулгалаа. Артас сүхнээс өнхөрч
бултаад тэр даруй хөл дээрээ босч, ганц харайгаад ард нь гарч
мангасын нуруунд лантуугаа буулгав. Артасын гурван ч цэрэг