Page 142 - Артас Лич хаан
P. 142
ийм байх ёсгүй -- газар шороо хөлдсөний дараа өвөл болдог. Гэсэн ч
хөлдүү газар нойрсож байгаа болохоор дахин хавар болоход сэргэдэг.
Гэтэл энэ хэсэг харласан газар ямар ч амьгүй болсон байлаа.
Артас тэнгис мэт ногоон нүдээ онийлгон тарианы зоорийг нухацтай
ширтээд, “Энэ юунаас болсон байж болох вэ?”
“Би сайн мэдэхгүй байна. Хар Хаалга болон Гамшигт Нутагт болсон
явдалтай адилхан юм шиг санагдаж байна. Хар Хаалга нээгдэхэд
Драенорын амийг сорсон ад чөтгөрийн энерги Азеротын нутаг хүртэл
тархсан. Бас Хаалганы эргэн тойрны газар--” гэхэд,
“…амьгүй болсон байсан,” хэмээн Артас үгийг нь таслав. Гэнэт
түүний толгойд нэг таагүй бодол сэрхийтэл орж ирлээ. “Жэйна--,
тариа өөрөө тахал туссан байж болох уу? Энэ, энэ, чиний нөгөө
ярьсан ад чөтгөрийн энергийг шингээгээд?” гэхэд,
Жэйна нүдээ бүлтийлгэн, “Үгүй л гэж найдья.” гээд тарианы
агуулахаас хүмүүсийн өргөж гаргаж буй хайрцагуудыг заав. “Энэ
хайрцагууд дээр Андорхалын мужын тамгыг тавьсан байна, Андорхал
бол умард мужын тариа түгээлтийн төв. Хэрэв энэ тариаг тахал
тарааж байгаа гэвэл хэр олон тосгон халдвар авсныг хэлэхийн ч
аргагүй.”
Тэрээр энэ үгсээ бараг шивнэх шахам хэлэхэд царай нь цонхийж,
өвчилсөн хүн мэт золбоо муутай болж харагдав. Артас амьгүй шороо
атгасан бүсгүйн цайвгар болсон гарыг хараад халдвар тэр даруй
бүсгүйд халдаж буйг анзаарав. Артас гэнэт айдаст автан бүсгүйн
гарыг атгав. Тэрээр нүдээ аниж, амандаа залбирал шивнэв. Дотроос нь
халуун энерги ялгарч, түүний гараар дамжин бүсгүйн гар дулаацав.
Жэйна хөмсгөө өргөн түүнийг хальт хараад гайхшран, доош түүний
бээлийтэй гарт атгуулсан өөрийнх нь гар хэрхэн дулаацаж бас
илааршиж байгааг ажиглалаа. Жэйна түүний гарнаас гараа холдуулах
өчүүхэн ч хүсэл төрсөнгүй, тэрээр үгүйсгэхийн аргагүй арганд
автсан мэт нүдээ бүлтийлгэн ширтээд,