Page 139 - Артас Лич хаан
P. 139

тул  амьд  үхдлийн  сарвуунаас  хадлангийн  хадуурыг  нь  тас  цохиж
                унагаагаад  гэрэл  цацарсан  лантуугаар  үхдлийн  гэдэс  рүү  хэмхэртэл

                савав. Хачин амьтан бутарч унаад босч ирсэнгүй.


                Гэсэн ч бусад нь түүний араас зайг нь нөхөн нэмэгдэж ирлээ. Артаст
                нэг  л  танил  болсон  шажигнасан  дуу  сонсдов.  Хажууд  нь  Жэйна
                ирчихсэн,  галт  бөмбөлөгөө  шившиж,  үзэшгүй  муухай  үхдлүүдийг
                шатаан,  дотор  муухайрам  тэдний  үнэр  дээр  шатсан  махны  үнэрийг

                нэмж өгөв. Түүний эргэн тойрон гэнэтийн тулаан өрнөж, илд бамбай
                харшилдан, эрчүүд тулааны дуу авалцан, энд тэндгүй гал бууж байв.
                Цогцоснуудын  нэг  нь  шатсан  биеэрээ  замаа  олохгүй  байшин  руу
                орлоо. Хэдэн хормын дараа нээгдсэн хаалганаас утаа саагиж,


                Энэ чинь-



                “Бүгд  гарцгаа,  яг  одоо!”  хэмээн  Артас  хашгираад,  “Жэйна!  Байшинг
                шатаа! Юу ч үгүй болтол шатаа!”


                Цэргүүд  нь  хэдийгээр  өндөр  бэлтгэлтэй  байнгын  армийн  цэргүүд
                байсан  ч энэ  мэт  гэнэтийн  аймшигт  халдлагад бэлтгэгдээгүй  байлаа.
                Юутай  ч  тэд  түүний  тушаалыг  сонсжээ.  Эрчүүд  эргэж  байшингаас

                гүйж  гарцгаав.  Артас  Жэйнаг  хайж  харав.  Бүсгүй  уруулаа  жимийж,
                байшингаас  нүдээ  салгалгүйгээр  хоёр  жаахан  гар  дээрээ  галт
                бөмбөлөг шившинэ. Улангасан дүрэлзэх ширүүн галт бөмбөлөг гар
                дээр нь ямар ч хөнөөлгүй цэцэг мэт л харагдана.



                Хүний дайтай томорсон галт бөмбөлөг байшин дээр буулаа. Байшин
                тэр даруй дүрэлзэн шатаж, Артас галын халуун илчнээс нүүрээ таглав.
                Байшин  дотор  хэсэг  амьд  үхдлүүд  урхинд  орсон  мэт  амьдаараа  цог
                болов. Хэсэг зуур Артас улалзах галаас хараа салгаж чадахгүй байсан
                ч  удалгүй  галд  автаагүй  бусад  үхдлүүдийг  үгүй  хийхэд  анхаарал

                хандуулав.  Үлдсэн  үхдлүүдийг  ядах  юмгүй  лантуудаж  хаяад,  үхдэл
                шатаах түүдэг мэт болсон байшингийн зүг чулуудав. Одоо харин бүгд
                үхлээ, энэ удаа жинхэнээсээ үхсэн.


                Хэсэг  зуур,  тэд  цог  болон  шатаж  буй  байшинг  ширтэн  нам  гүм

                зогсоцгоов. Зөвхөн шажигнах гал л чихэнд дуулдана. Байшинг нуран
   134   135   136   137   138   139   140   141   142   143   144