Page 144 - Артас Лич хаан
P. 144
Гэнэт цочмоор чанга нүргэлсэн дуу гарч морь нь цочиж огцом үргэв.
“Юу гээчийн—?” хэмээн уулга алдаад, тэр дуу гарч буй зүг рүү
харлаа. Арай гэж нүдэнд үзэгдэх жаахан дүрсүүд гэхдээ яах аргагүй
дуу гаргаж байв. “Энэ чинь их бууны дуу байна. Алив урагшаа!” гээд
морины жолоог эгцлэн, толгойг нь огцом эргүүлээд дуу гарч байгаа
зүг рүү харайлгав.
Тэднийг давхин очиход хоёр одой өөдөөс нь Артас тэднийг харсандаа
гайхшрахтай адил гайхсан харцаар ширтэцгээв. Артас мориныхоо
амыг татаж зогсоогоод, “Та хоёр чинь юу руугаа буудаад байгаа юм?”
“Бид энэ хараал идсэн араг яснуудыг бутлаж байна. Энэ тосгон муу
ёрын амьтдаар дүүрчээ!”
Артас айсандаа нуруугаар нь хүйт даав. Сая л тэр тэднийг олж харлаа,
өчигдрөөс хойш танил болсон хоёр үхдэл их хурдтайгаар ойртон ирж
байв. “Галлаад!” хэмээн одой нарын ахлагч өндөр дуугаар хашгирахад
хоёр араг ясан биетийн яснууд хэдэн тийш бут үсрэв.
“Тэгвэл, та хоёр бидэнд тусла,” хэмээн Артас хэлээд, “Бид тосгоны
захын агуулахыг сөнөөх хэрэгтэй байна.”
Одой том алаг нүдээ бүлтийлгэн түүн рүү эргэж хараад, “Агуулах
аа?” хэмээн итгэхгүй байгаа мэт цуурайтуулав. “Бид энд амьд
үхдлүүдтэй тулалдаж байхад чи агуулахтай ноцолдох гэж байдаг?”
Артаст олон юм тайлбарлах цаг байсангүй. “Тэр агуулахт байгаа юм
эдгээр хүмүүсийг алж, ийм болгож байгаа юм,” гээд хуруугаар араг
ясан биет рүү заалаа. “Тэгээд тэд үхэхээрээ… “ хэмээн
үргэлжлүүлтэл,
Одойгийн нүд нь байдгаараа бүлтийж, “Охх, тэгвэл явцгаая. Залуусаа!
Алив хөдөлцгөө. Энэ том, биерхүү жаалын цэргүүдэд туслацгаая!”
гээд Артас руу харж инээд алдав. “Ингэхэд, бадриун биерхүү жаал
минь, чи яг хэн гэгч вэ?”