Page 146 - Артас Лич хаан
P. 146

Артасын анхны айдас, эргэлзээ бүрэн арилж, эдгээр мангасанцаруудыг
                хиар  цохих  нь  оркуудтай  тулалдахаас  ч  илүү  зугаатай  мэт  санагдав.

                Магадгүй Жэйнагийн хэлснээр оркууд дээр үед үнэхээр овог аймгаар
                хуваагдан  амьдардаг  бие  даасан  улсууд  байсан  байх.  Харин  энэ
                үхдлүүд  буруу  номт  некромансерын  хар  шидээр  амилсан,  өөрийн
                ямар  ч  мэдрэлгүй  явдаг  цогцоснуудаас  өөрцгүй.  Тэд  яг  утсыг  нь
                тасласан  утсан  хүүхэлдэй  мэт  газар  унаж,  хүчирхэг  лантууны

                далайцтай  цохилтонд  хоёр  гурваараа  бутран  унаж  байгааг  залуу
                паладин хэрцгийгээр харж, инээмсэглэнэ.


                Тэд үхдэл болоод их удсан мэт санагдав; тэдний өмхий үнэр гүйцэд
                үнэртэхгүй бөгөөд цогцос нь муудсан гэхээс илүү мумми болсон мэт

                байв.  Артасын  цэргүүдийн  эхлэж  дайрсан  тэдний  зарим  эгнээ  нь
                ердөө л ноорхой хувцасны тасархай углаж, гар хийцийн хуягийг ясан
                биен  дээрээ  тогтоосон  араг  яснаас  ялгарах  зүйлгүй  өрөвдөлтөй
                амьтад байсан.


                Түлэнхий махны хурц үнэр хамарыг нь цоргиож, Жэйнаг хүч хавсарч
                байгааг  мэдсэн  залуу  баатар  сэтгэл  нь  улам  хөөрөн  урагш  давшив.

                Завгүй тулааны дундуур ч залуу бүсгүйг хальт харж, бүсгүй ч түүнд
                харцаараа  хариултыг  өгч  байлаа.  Энэ  байдлаар  тэд  нэг  ч  хүнээ
                алдсангүй.  Жэйна  шившлэг  хийсээр  хөлс  нь  чийхарч,  царай  нь

                цонхийсон ч шархдаагүй байв.


                “Артас!”  гэсэн  тод  чанга  хоолой  тулааны  их  чимээнээр  агаар  зүсэн
                сонстов.  Хадуураар  толгойг  нь  тасдахыг  оролдсон  нэг  араг  ясыг
                бутартал  хэмхчээд,  түр  зогсож  Жэйна  руу  эргэж  харав.  Жэйна  нэг
                гарын алган дээрээ гал бөөгнөрүүлэн, нөгөө гараар толгод өөд зааж,
                “Хараач!”  хэмээв.  Артас  түүний  заасан  чигт  харц  хандуулан  нүдээ

                онийлгон юу болохыг танихыг оролдов. Тэдний дээрээс бөөн хүмүүс,
                хөдөлгөөнөөс  нь  харахад  амьд  хүмүүс  бололтой  тас  хар  хувцастай
                этгээдүүд  тэднийг  ширтэж  байв.  Тэд  гарын  хөдөлгөөнөөр  Артасын

                цэргүүд  рүү  дайрч  буй  үхдлүүдийн  сүргийг  удирдаж  буй  нь
                ойлгомжтой боллоо.


                “Дээшээ хардаа! Тэднийг хараандаа ав!” хэмээн Артас хашгирав.
   141   142   143   144   145   146   147   148   149   150   151