Page 141 - Артас Лич хаан
P. 141

“Бид  зэр  зэвсэгтээ,  Ариун  Гэрэлдээ  мөн  Хатагтай  Жэйнагийн  галд
                талархах хэрэгтэй,” хэмээн Артас эрчүүлдээ хэлэв.



                “Артас,” хэмээн Жэйна огцом хэлээд, “Хоёулаа түр?”


                Тэр  хоёр эрчүүлээс  жаахан  холдоход эрчүүл  ч зүрх үхмээр  тулааны
                дараа сэхээ орсон мэт өөрсдийгөө гөвж цэвэрлэсээр үлдэв. “Би чиний
                юу  хэлэх гэж байгааг мэдэх шиг  боллоо,” гэж Артас эхлээд, “Чи энэ
                тахал  ид  шидтэй  холбоотой  эсэхийг  нягтлахаар  ирсэн.  Гэтэл  тийм
                болж таарч байна, тийм үү? Некромансийн ид шид.”


                Жэйна  юу  ч  хэлэлгүйгээр  толгой  дохив.  Артас  цэргүүд  рүүгээ  харц

                шилжүүлэн,  “Бид  том  тосгодуудад  хүрээгүй  байгаа.  Бид  цаашдаа
                эдгээр үл үхэгсдийг олноор харах байх.”


                Жэйна  толгойгоо гилжийлгэн  инээд алдаж, “Тиймээ,  чиний  зөв  байх
                гэж  бодож  байна.  Би  мэдрээд  байна.”  Тэд  орхигдсон  фермийг  орхих

                үед Жэйна морио татаж зогсооход,


                “Чи  юу  хараав?”  гээд  Артас  хажууд  нь  давхиж  ирлээ.  Жэйна
                хуруугаараа  нэг  юм  заахад  Артас  дагуулан  харж,  толгод  дээр  ганц
                тарианы зоорь байгааг олж харав. “Тарианы зоорь уу?”


                Жэйна  толгойгоо  сэгсэрч,  “Үгүй  ээ,  зоорийг  тойрсон  газар.”  гээд
                мориноосоо бууж, газар өвдөглөн харласан шорооноос гартаа дүүртэл
                атгаж авлаа. Жэйна атгасан шороог шинжлээд, алган дээр нь зургаан

                хөлөө  атиралдуулан  амьгүй  болсон  шавьжийг  хуруугаар  чичээд,
                шороог  зөөлөн  имрэхэд  нунтаг  шороо  салхинд  хийсэн  жаахан
                тоосонцор  болон  агаарт  цацагдав.  “Энэ  зоорийг  тойрсон  газар  үхэж,

                ямар ч үржил шимгүй болсон бололтой.”


                Артас  Жэйнагийн  гарнаас  эхлэн  хөл  доорх  газрыг  хүртэл  ширтээд
                түүний зөв байна хэмээн бодов. Түүнээс хэдхэн алхмын цаадах газар
                эрүүл чийрэг, ногоон хэвээрээ харагдах бөгөөд хөрс нь хүртэл үржил
                шимтэй  нь  илт  байлаа.  Гэтэл  түүний  хөл  доорх  газар  буюу  зоорийг

                тойрсон хэсэгхэн газар өвлийн хөрс мэт үхсэн харагдана. Үгүй ээ --
   136   137   138   139   140   141   142   143   144   145   146