Page 140 - Артас Лич хаан
P. 140

унахад  бүгд  удаанаар  санаа  алдав.  Үхдлүүд  үнс  болсонд  Артас
                баяртай байв.


                Тэрээр амьсгаагаа барин, Жэйна руу эргэж, “Ямар гээчийн…” гэхэд,


                Жэйна ч шүлсээ залгин, хөө болсон хөөрхөн нүүрэнд нь хөлс урссан

                нарийн  зам  гарсан  байлаа.  “Тэднийг--тэднийг  үл  үхэгсэд  гэдэг  юм.”
                гэв.


                “Ариун Гэрэл минь биднийг ивээгээч,” хэмээн Фалрик бувтанаад, нүд
                нь бүлтэгэнэн, царай нь цонхийж орхив. “Үүнийг би зөвхөн жаахан
                хүүхэд айлгадаг зохиомол үлгэр гэж боддог байлаа.” гэв.



                “Үгүй, тэд байдаг юм, үнэхээр. Би зүгээр л урьд нь нүдээр үзээгүй.
                Үзнэ  ч  гэж  бодсонгүй..  Энэ..  аах”  гээд  Жэйна  гүнзгий  амьсгаа  авч,
                өөрийгөө тайвшруулаад, хоолойгоо засахыг оролдов. “Хэрэв үхэх цаг
                нь  болоогүй  бол  үхэл  заримдаа  хоргоддог  юм.  Тиймээс  л  сүнсний

                тухай түүхүүд гарч ирдэг байх.”


                Жэйна  энэ  аймшигт  явдлын  дараа  сая  л  нэг  тайвширч,  хэвийн
                байдалдаа  орсон  бололтой  харагдана.  Сая  ямар  гээчийн  тамын
                явдалтай  нүүр  тулсан  тухайгаа  мэдэхийн  хүслэн  болсон  хүмүүс  нь
                Жэйнаг чих тавин чагнаж байгааг Артас анзаарав. Тэр ч мөн өөрөө
                түүний мэдлэгт урьд урьдынхаас илүү талархаж, татагдаж байлаа.



                “Цогцосуудыг  амилуулдаг  хүчирхэг  хар  шидийн  некромансерууд
                байдаг  нь  нууц  биш  болсон.  Бид  үүний  жишээг  Нэгдүгээр  болон
                Хоёрдугаар  Дайны  үеэр  харсан,  Нэгдүгээр  Дайнд  оркууд  үхэгсдийн
                араг  ясыг  босгож  байсан,  харин  Хоёрдугаар  Дайнд  үхлийн  хөлөг

                баатар  гэж  танигдах  болсон  дүрсүүд  гарч  ирсэн,”  хэмээн  Жэйна
                үргэлжлүүлээд,  ухаан  санаанд  үл  буух  аймшигийг  тайлбарлах  биш
                харин шүлгээс иш татаж буй мэт их сонирхолтой тайлбарлаад, “Гэхдээ
                би ингэж хэлж байгаагаас биш урьд нь тэднийг амьдаар нь хараагүй
                байсан юм.”



                “Тэгвэл, тэд одоо жинхэнээсээ үхлээ,” хэмээн цэргүүдийн нэг хэлэхэд,
                Артас тийм шүү гэх шиг урам хайрлан инээмсэглэв.
   135   136   137   138   139   140   141   142   143   144   145