Page 138 - Артас Лич хаан
P. 138
Артас. Би энэ тахлыг шинжлэхээр илгээгдсэн, энд үнэхээр хохирогчид
байгаа бол би өөрийн биеэр үзэх ёстой.”
Артас санаа алдаад, толгой дохиж, “За тэгвэл яахав.”
Тэрээр хамгийн түрүүнд фермийн байшин руу ойртлоо. Тэднийг
цэцэрлэгт дөнгөж хүрмэгц салхины чиглэл өөрчлөгдөв.
Салхи даган ирсэн өмхий үнэр тэсвэрлэхийн аргагүй байлаа. Жэйна
амаа таглаж, Артас ч огиулчихгүй хэмээн арай гэж тэмцэв. Мал
нядалгааны газраас үнэртдэг шиг эхүүн цусны үнэр гэхдээ саяханых
биш ээ, өмхийрч ялзарсан улай, сэг мэт дотор муухайрам үнэртэнэ.
Цэргүүдийнх нэг тэсэлгүй огиж, бөөлжив. Артас түүнийг дагаж огих
шахсан ч ёстой л тэвчээр зааж үлдлээ. Байшингийн дотроос энэ
тэвчишгүй үнэр гарч байлаа. Фермийн оршин суугчдад юу тохиолдсон
нь илэрхий болов.
Жэйна царай нь цонхийсон ч шийдэмгий төрхөөр түүн рүү хараад,
“Би шалгах хэрэгтэй--”
Үхлийн үнэр ханхалсан байшингийн цаанаас аймшигтай, зүрх зүсэм
дуу агаарт хадаж, үл мэдэгдэх амьтад хараа үл гүйцэх хурдаар тэдний
зүг довтлон ирлээ. Артасын лантуу гэнэт тодоор гэрэлтэж, цочирдсон
залуу нүдээ онийлгон харав. Артас лантуугаа эргүүлэн, өндөрт
өргөөд хар дарсан шөнийн зүүд мэт амьд үхдлийн нүдний хоосон
хонхорхой руу ширтэв.
Тэр амьтан урагдаж, цуурсан цамцтай, өвсний хатгуурыг зэвсэг болгон
атгажээ. Тэр өмнө нь тариачин байжээ. Гэсэн ч амьд байх үедээ л
тариачин байж. Одоо харин гарцаагүй үхдэл болоод араг яснаас нь
унжсан саарал ногоон махнууд, өмхийрсөн хуруунууд нь өвсний
хатгуурын бариулыг бохирлон атгасан харагдана. Өтгөрсөн, хар
нунжгай шингэн шүлэнхий амнаас нь гоожиж, боргилсон хоолойгоор
муухай архирахад Артасын дуулгагүй нүүр рүү сэжгийн шавар шиг
шингэн лагхийтэл шидэгдэв. Гэнэтийн амьтаны бараанаар цочирдсон
залуу нүүрээ хальт арчаад, хатгуурт хатгуулахаасаа өмнө амжиж
лантуугаар хаалаа. Тэрээр яг цагийг нь олж ариун зэвсэгээ өргөсөн