Page 133 - Артас Лич хаан
P. 133
биеэ сайн барьдаг байсан, тэрийгээ ч мэдэж байлаа, гэхдээ одоо--
хараал идмэр гэж.
Хөнжлөө бүр мөсөн авч шидээд, босч суув. Эргэн тойрон нам гүм,
бүгд унтсан нь илт байв. Энэ газар аюулгүй тул хэнийг ч харуулд
гаргаагүй байлаа. Артас чимээгүйхэн босч, Жэйнагийн унтсан газар
руу очлоо. Тэрээр хажууд нь өвдөгдөн суугаад бүсгүйн үсийг нь араас
илэв.
“Жэйна,” гэж шивнээд, “сэрээч ээ.”
Бүсгүй олон жилийн өмнө яг ингэж байсан шигээ огт айлгүй
чимээгүйхэн сэрж, түүнийг сониучирхан харав. Артас зөөлхөнөөр
инээд алдаж, “Чи адал явдалд бэлэн л биз дээ?”
Бүсгүй нэг мөрөө өргөж, толгойгоо хазайлган инээмсэглэхэд хуучны
дурсамж сэргэж буй нь царайнаас нь илт байлаа. “Ямар адал явдал вэ?”
хэмээн асуухад,
“Надад итгэ ээ.”
“Би үргэлж итгэж ирсэн, Артас.”
Тэдний ийн шивнэлдэх нь шөнийн агаарт нүдэнд харагдахуйц уур
болж савсагдана. Бүсгүй өвдгөө тулан босоход залуу ч бас дагаж
босоод нөгөө гараар царайг нь илэв. Бүсгүй татгалзсангүй, арагш
ухарсангүй.
“Жэйна… чи бид хоёрыг энд дахин уулзуулсан нь нэг учиртай байх
аа.”
Бүсгүй сурсан зангаар хөмсгөө жаахан өргөж, “Мэдээж. Аав чинь
чамайг илгээсэн, учир нь--”
“Үгүй, үгүй. Тэрнээс илүү. Бид одоо нэг баг болж ажиллаж байна.
Бид--бид ийм байдлаар маш сайн ажиллана.”