Page 132 - Артас Лич хаан
P. 132

харагдана. Артас түүн дээр очиж, дарс нэмж хийв. Артасыг дарс хийж
                өгөхөд бүсгүй хундагаа өргөж хөдөлгөөнгүй барив. Артас өөртөө

                нэг балгахад,


                “Сайхан  амттай  үзмийн  дарс  байна  шүү,  Эрхэм  Д--Артас”  хэмээн
                бүсгүй хэллээ.


                “Хун тайж байхын давуу талуудын нэг нь энэ дээ, хамгийн сайхан дарс
                ууна”  гэж  тэр  хариулаад,  нэг  гараар  толгойгоо  түшүүлэн,  нөгөө
                гараар  цээжин  дэхь  хундага  дарсаа  барьсаар  урт  хоёр  хөлөө  жийн

                хажуугаар  нь  хэвтээд  тэнгэр  өөд  ширтэв.  “Бид  юу  олно  гэж  бодож
                байна?”


                “Би мэдэхгүй ээ. Шинжилж үз гэж л намайг явуулсан. Чи оркуудтай
                тулалдсан ч гэсэн энэ бүхнийг цаагуураа ад чөтгөртэй холбоотой байх
                вий гэхээс айж байна.”



                Залуу  харанхуйд  толгой  дохиод,  бүсгүй  түүнийг  харахгүй  байгааг
                анзаарч,  “Тиймээ,  би  санал  нэг  байна.  Бид  хуврагуудыг  авчрах
                хэрэгтэй байж дээ.”


                Бүсгүй  инээд  алдан  түүн  рүү  эргэж,  “Чи  чинь  паладин,  Артас.  Чи
                гэрлийн  хүчтэй.  Бас,  чи  миний  мэдэх  ямар  ч  хуврагаас  илүү  сайн
                зэвсэг эргүүлдэг.”


                Залуу түүний энэ үгэнд биеэ барьж чадалгүй хөхрөв. Хэсэг зуур тэд

                бие  биенээ  харав,  залуу  энэ  аниргүй  агшинг  ашиглан  гараа  сунгаж
                бүсгүйн  гар  дээр  тавихад  бүсгүй  санаа  алдаад,  өндийлөө.  Жэйна
                дарсаа балгаж дуусгаад,


                “Орой болжээ. Чамайг ядарч байгаа эсэхийг мэдэхгүй юм, харин би их

                ядарч байна. Өглөө болтол баяртай. Тавтай нойрсоорой, Артас.”


                Гэсэн  ч  Артас  унтаж  чадсангүй.  Тэрээр  хэд  хэдэн  удаа  хөрвөж,
                хучлагаа  хуулж  хаяад,  түүнийг  унтаач  гэх  мэт  аргадах  тэнгэрийг
                ширтлээ.  Гэсэн  ч  одоо  түүнд  юу  ч  нөлөөлөхгүй  мэт  санагдаж,
                өөрийгөө  хүчлэж  унтуулах  аргагүй  болсноо  ойлгов.  Тэр  үргэлж  л
   127   128   129   130   131   132   133   134   135   136   137